Ираны ”Boeing 737”-н сүйрлийг мөрдөхөд АНУ-ыг оролцохыг санал болгожээ

Н.Мижидмаа
2020/01/10

Ираны эрх баригчид Ирак дах Америкийн цэргийн баазууд руу пуужин харван довтолсон явдал хэсэгхэн хугацаанд олон нийтийн анхаарлыг татсан. Гэвч бусад орнуудын хүчтэй шүүмжлэлд өртсөн Трамп хариу цохилт өгөхгүй гэж шийдэн, Ойрх Дорнодод бас нэгэн дайн гарахгүй болох нь ойлгомжтой болоход энэхүү пуужингийн довтолгооны дараахан Тегеран хотыг орчим осолдсон Украйны зорчигч тээврийн онгоцны сүйрлийн шалтгаан дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн их татсан асуудал болж хувирлаа.

Онгоцны сүйрлийн шалтгааны талаар янз бүрийн таамаг дэвшүүлэх болсон. Ираны тал хөдөлгүүрт гал гарсан нь сүйрэлд хүргэсэн байж болзошгүй гэж байгаа бол Өрнөдийн хэвлэл мэдээллээр пуужингийн довтолгооны үеэр бэлэн байдалд байсан Ираны агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд онгоцыг андуурч оносон тухай мэдээллийг идэвхтэй тарааж байна.

Ийм нөхцөлд Ираны тал онгоцны хар хайрцгийг Украйнд өгөхгүй, өөрсдөө тайлан уншина гэж мэдэгдсэн нь байдлыг улам хурцатгасан. Үүнийг Украйны зарим улстөрчид онгоцыг андуурч устгасан гэдгээ шууд бусаар хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэж тайлбарлаад авсан. Гэтэл Ираны эрх баригчид хэний ч санаад оромгүй алхам хийсэн бололтой.

“The New York Times” сонины мэдээлж байгаагаар Иран нь АНУ-ын Үндэсний тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын удирдах газарт хандан онгоцны сүйрлийн шалтгааныг мөрдөн байцаах ажилд хамтран оролцох санал тавьсан байна. Иран улс Иргэний нисэхийн олон улсын байгууллагаар дамжуулан ийм санал тавьсан гэдгийг тус сонины эх сурвалжууд мэдээлсэн аж.

АНУ-ын Үндэсний тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын удирдах газар /ҮТХАБГ/ нь АНУ-ын холбооны Засгийн газрын дэргэдэх бие даасан тусгай мэргэжлийн байгууллага юм. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын холбооны Засгийн газрын нэг яам болох Батлан хамгаалах яамыг алан хядагч байгууллага гэж зарлан Иракт байдаг цэргийн баазууд руу нь пуужин харваж байсан улс ийм санал тавина гэдэг үнэхээр гайхалтай хэрэг.

ҮТХАБГ нь Вашингтонд төвтэй, Америкийн есөн газар салбар нэгжүүдтэй ажилладаг. Гэхдээ “Boeing” компанид үйлдвэрлэсэн онгоц хилийн чанадад осолдсон тохиолдлыг мөрдөх ажилд АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар гэсэн өөр нэг байгууллагын мэргэжилтнүүд заавал хамт оролцдог. Иймд хэрэв АНУ нь Ираны саналыг хүлээн авбал тун саяхан нэгнийхээ генералыг устгаж, цэргийн бааз руу пуужин харваж байсан хоёр улсын хамтын ажиллагаа тийм ч өндөр дээд түвшинд биш ч гэлээ хамтран ажиллах боломжтой болж байна.

Украйны “Международныеавиалинии Украины” компанийн Тегеран-Киев чиглэлээр нислэг үйлдэх ёстой байсан “Boeing-737” онгоц Тегераны нисэх буудлаас хөөрсний дараахан унаж сүйрсэн. Сүйрлийн улмаас 176 хүн амиа алдсаны дотор Афганистан, Их Британи, Иран, Канад, Украин, Герман, Швед улсуудын иргэд байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 11 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 11 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 12 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 14 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 14 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна 2024/05/17
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17