УИХ-ын Ес зүйн дэд хороо өнөөдөр хаалттай хуралдсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлыг хэлэлцсэн юм.
Хурлын дараа Ёс зүйн дэд хорооны ахлах Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө "Гишүүд үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. Техникийн алдаа гарсан гэж бид дүгнэж, олонхоороо шийдвэр гаргалаа. Тиймээс гишүүдэд хөрөнгөө хэрхэн зөв мэдүүлэх талаар сургалт зөвлөгөө өгөхөөр боллоо" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна