С.Баярмагнай: Цэргийн насны залуусын дунд сүрьеэгийн өвчлөл ихэссэн

Н.Мижидмаа
2020/01/22

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өчигдөр эхэлсэн. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайгаас тодрууллаа.

-Энэ жилийн цэргийн бүртгэл өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог вэ?
- Хүн ам, орон сууцны нэгдсэн тооллоготой холбогдуулан нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ны хооронд цэргийн бүртгэл хийхээр болсон. Улсын хэмжээний ээлжит тооллогын дараа хийж байгаа гэдгээрээ өмнөх жилүүдээс онцлогтой. Мөн нийслэлийн хэмжээнд “Нэг хот-нэг стандарт” зорилгыг тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн бэлтгэл ажлыг нэг стандартад оруулж, гарын авлага, зурагт хуудас гэх мэт зүйлийг бэлдэж, 173 хороонд хүргээд байна. 

-Хүн ам, орон сууцны тооллогоор хэдэн эрэгтэй энэ жилийн цэргийн бүртгэлд хамрагдана гэсэн тоо гарсан бэ?
-Нийслэлийн хэмжээнд 360 мянган хүн цэргийн бүртгэлд хамрагдана гэсэн судалгаа гарсан. Иргэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны байранд ажлын болон амралтын өдөр заасан хуваарийн дагуу хамрагдах ёстой. Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч нар хамрагдана. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34.3-д цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхдээ тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

-Зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт ажилладаг ахлагч, офицерууд бүртгэлд хамрагдах уу?
-Сая баталсан хуулийн өөрчлөлтөөр энэ жилээс зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдалд ажиллаж байгаа залуус бүртгүүлэхгүй гэж заасан. Харин тусгайлсан цэг үүргийн алба хаагчид буюу цагдаа, тагнуулын байгууллагад ажиллаж байгаа ахлагч, офицерууд цэргийн бүртгэлд хамрагдана.

-Цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй үлддэг залуус бий. Тэд голчлон ямар шалтгаанаар тэнцдэггүй вэ? 
-Цэргийн насны залуучууд иргэний үүргээ гүйцэтгэж, цэргийн  албанд заавал явах ёстой. Харин сүүлийн үед залуусын багагүй хувь нь  эрүүл мэндийн шалтгаанаас болж чөлөөлөгдөж байна. Олонх нь сүрьеэ, бэлгийн замын халдвар, дотор, мэс заслын өвчлөлтэйгөөс болж цэрэгт явж чадахгүй байна. Тэр дундаа сүрьеэгийн өвчлөл сүүлийн үед ихэссэн. Цэргийн насны залуус үүн дээрээ анхаарч, үүргээ биелүүлэх хэрэгтэй. Мөн бид энэ насны залуусыг жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Энэ нь цэргийн насныхны эрүүл мэндэд анхаарч байгаагийн илрэл гэж ойлгож болно.

-Цэргийн насны залуус бэлгийн замын халдварт өвчнөөс гадна хараа муу, жин, өндөр нь хүрэхгүй гэх мэт шалтгаанаас болж цэрэгт тэнцдэггүй гэж сонссон?
-Бэлгийн замын халдварт өвчин богино хугацаанд бүрэн эдгэрдэг. Ийм учраас бэлгийн замын халдвартай хүмүүсийг зохих газарт нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ хийдэг. Тэгээд дараагийн удаагийн цэрэг татлагад хамруулдаг. Жишээлбэл, хавар нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас хасагдсан бол намар нь дахиад хамрагдаж, өвчин нь эдгэрсэн бол цэрэгт явах боломжтой гэсэн үг. Ер нь бол өвчлөлийг богино, дунд, урт хугацаанд эдгэрдэг гэж ангилдаг юм билээ. Би эмч биш учраас урт хугацааны өвчлөлийн талаар сайн мэдэхгүй байна.

-Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн  гуравдугаар хэсэгт заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгодог.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 15 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07