Судалгаа: Шударга байдлын үнэлгээний сүүлийг Гаалийн ерөнхий газар мушгиж, авлигад хамгийн их өртсөнөөр ШҮҮХ-ийг нэрлэжээ


-АТГ нь Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг гаргажээ. АТГ-ын Судалгаа шинжилгээнмй албаны дарга Ц.Шинэбаяраас судалгааны талаар тодруулж байна.  Энэ судалгаанд хэчнээн байгууллага, иргэдийг хамруулсан бэ?

-Энэ судалгаа нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт нь Засгийн газрын бүтцэд багтдаг нийт яамд, агентлагууд, аймгуудын Засан даргын тамгын газрууд гээд нийт 62 байгууллага хамрагдсан. Мөн судалгаанд 9555 хүн оролцон асуулга өгсөн. Асуулга өгсөн хүмүүсийн гурван хэсэгт хуваан үзэж болно. Үүнд: саяын хэлсэн 62 байгууллагаар үйлчлүүлсэн иргэд буюу аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд нэг хэсэг. Дараа нь, энэ 62 байгууллагууд ажилладаг хүмүүс өөрсдөө. Гуравдугаарт нь, эдгээр байгууллагын бодлого боловсруулахад оролцдог хөндлөнгийн судлаачид, эрдэмтэд, сэтгүүлчид зэрэг хүмүүсийг хамруулсан.

Ингэхэд 2018 онтой харьцуулахад нийт 62 байгууллагын Шударга байдлын үнэллгээ 5,4 пунктээр өссөн. Үүнийг Загийн газрын бодлого үйл ажиллагааны нэг эерэг үзүүлэлт болсон. Судалгаанд хүмүүсийн санаа бодлыг тоогоор илэрхийлээд 1-ээс 100 хүртэл оноогоор үнэлсэн. Ингээд үзэхээр хамгийн дээд тал нь 83,7 хувьтай бол хамгийн доод үнэлгээ нь 62,4 хувьтай гарсан. Байгууллагуудыг энэ хоёрын дунд эрэмблэн жагсаасан.

Гэхдээ судалгааны гол зорилго нь байгууллагуудыг эрэмблэхдээ бус харин юун дээр алдаж, дутуу дульмаг байгаагаас авлигын эрсдэл үүсэж байгааг тогтоох явдал юм. Ингэснээр авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг ямар байгууллагууны ямар үйл ажиллагаа, хэнд чиглүүлж хийх вэ гэдгийг тогтоох зорилготой. Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ыг иргэдээс ийм асуулга явуулж судалгаа хийн иргэдэд мэдээлж байх чиг үүрэгтэй тул үүнийгээ хэрэгжүүлж байгаа хэрэг. Дараа нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг жил бүр дүгнэхдээ энэ судалгааг үзүүлэлт болгож ашигладаг.

АТГ-ын бололцоо хязгаарлагдмал гэдгийг хэлэх хэрэгтэй. Иймд бид Монголын 4200 гаруй төрийн байгууллагаас хамгийн дээд талд нь ажилладаг 62-т нь судалгаа хийсэн. Мөн хоёрдугаарт гэвэл төрд 193 мянган хүн ажиллаж байна. Тэгэхээр энэ олон байгууллага, хүнд бүгдэд нь хүрж ажиллах бэрхшээлтэй. Тиймээс, эрсдэл хамгийн өндөртэйд нь чигэлж ажилласан. Тэгэхээр практик ач холбогдолтой судалгаа гэж болно.

-Судалгаанд хамгийн бага оноо буюу 64,8 хувийг авсан газар нь Гаалийн ерөнхий газар, тэрний дээхэн талд Иргэний нисэхийн Ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Зам тээвэр хөгжлийн яам гэх мэт байгууллагууд сүүл мушгисан байна. Эдгээр байгууллагын шударга байдлыг багаар үнэлж байна гэдэг нь авлигын эрсдэл өндөр байна гэсэн үг үү? Мөн үүнийг дагаад эдгээр байгууллагуудад танай байгууллагаас илүүтэй анхаарч ажиллах уу?

-Тэгэлгүй яах вэ. Эдгээр байгууллагууд илүү анхаарч ажиллана гэсэн үг. Зөвхөн энэ жилийн судалгаа гэлтгүйгээр бид 2015 оноос энэ аргачлалын дагуу дөрөв дэх удаагаа хийж байгаа. Дөрвөн жилийн дунджаар аваад үзэхээр сайжирдаггүй байгууллагууд гараад ирж байгаа юм. Жишээлбэл, Баян-Өлгийн аймгийн ЗДТГ, Дундговь, Ховд аймаг, ГЕГ, Өмнөговь аймаг, ЭМЯ, УУХҮЯ гэсэн байгууллагууд дөрвөн жилийн дунджаар жаран хэдэн хувьтай явна гэдэг нь эрсдэл нь гучаад хувь байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдэл нь өндөр хэвээр л яваад байгаа хэрэг юм. Ийм байгаа учраас АТГ-аас холбогдох арга хэмжээ авч, авч байгаа. Байгууллагууд өөрсдөө авлигын эсрэг бодит арга хэмжээ авах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.

-Судалгаа хоёр хэсгээс бүрддэг гэлээ. Хоёр дах хэсгийн талаар?

-Судалгааны хоёр дах хэсэгт судалгаанд орсон 10 мянга шахуу хүнийг хамруулсан. Монголын насанд хүрсэн 2 сая иргэнийг төлөөлсөн 10 мянган хүн гэдэг бол түүврийн хувьд хангалттай. Эндээ Монгол улс дах авлигын ерөнхий нөхцөл байдал, юунаас болоод байна гэсэн ерөнхий зүйлсийг тодруулан. Тэгээд судалгааны дүнгээс харахад нэр бүхий байгууллагуудад итгэх иргэдийн итгэл ихээхэн суларсан гарсан. Тухайлбал, иргэд сүүлийн хоёр жил дараалан шүүхийг авлига өндөртэй байгууллага гэж үзсэн байгаа. Судалгаанд оролцсон хүмүүсээс “Хаана авлига хамгийн өндөр байна вэ?” гээд нэр заахгүй асуухаар “шүүх” гэж хариулсан хариулт хамгийн олон байгаа. Талаас илүү хувь нь тэгж хариулсан. Энэ жилийн 9555 хүний 53 хувь нь “шүүхэд авлига байна” гэж хариулсан. Энэ бол хамгийн өндөр үзүүлэлт болсон. Дараа нь Гаалийн байгууллага орсон, тэгээд Мэргэжлийн хяналт, Газрын алба гээд жагссан.

Шүүхэд итгэх иргэдийн итгэл ингэж буурсан нь хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлж байгаа. Энэ бол маш ноцтой хохиролтой байдал. Үүнийг тус байгууллагуудын үйл ажиллагааны хүмүүст харагдаж байгаа байдал ч энэ. Гэтэл бусад салбарт асуудал байлаа ч шүүхэд итгэх итгэл өндөр байвал найдвар бас байна гэж үздэг. Яадаг вэ гэхээр миний эрх зөрчигдвөл би шүүхэд хандаад эрхээ сэргээж болно гэсэн итгэл байж байдаг. Тэгтэл эрхийг нь сэргээдэг, хариуцлага тооцдог субъект нь өөрөө хүмүүсийн итгэлийг алдаад ирнэ гэдэг нь дэг журам, хууль дүрэм байна гэдэгт эргэлзээ төрүүлэхэд хүргэж байгаа юм. Энэ байдал хамгийн аюултай. Тэгэхээр шүүх л өөрчлөгдөж хүмүүст итгэл найдвар төрүүлж чадахгүй юм бол цаашдаа асуудал үүснэ л гэсэн үг болж таарна.

Судалгааны эхний хэсэг ба сүүлийн хэсэгт орсон “Яагаад авлига байна вэ?” гэсэн утгатай асуултуудад өгсөн хариултуудыг нэгтгээд үзэхээр “Төрийн байгууллагуудын хурд их удаан байна” гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Гэтэл хүмүүс мэдээллийг их хурдан авдаг болсон түүнийгээ дагаа аливаа шийдвэрийг хурдан гаргах шаардлагатай байтал төрийн байгууллагууд энэ шаардлагад хүрж ажиллаж чадахгүй байна. Жишээлбэл, судалгаанд оролцсон хүмүүсээс “Та сүүлийн нэг жилд төрийн байгууллагын албан тушаалтанд авлига, бэлэг сэлт өгсөн үү?” гэж асуухад тодорхой хувь нь “өгсөн” гэж хариулсан байгаа. Өгсөн гэж байгаа хүмүүсийн 70 хувь нь “Яагаад өгсөн бэ?” гэсэн асуултад “Ажлаа хурдан бүтээх зайлшгүй шаардлага гарсан” гэсэн байгаа. Хүмүүсийн хэмнэл их хурдан болсон байтал төрийн байгууллагууд, түүний дотор нь шүүх нь маш удаан. Дүлэгнээд л ямар шийдвэр гаргах гээд байгаа нь мэдэгдэхгүй байлгаад байдаг эсвэл мэдээлэл өгөхдөө хойрго, ил тод бус. Энэ бүхэн ажлын ур чадвар, бүтэц зохион байгуулалтаас ч хамаарч байгаа байх. Дээр нь төрийн байгууллагууд маш их ачаалалтай ажилладаг гэдгээс ч хамаараад удаан байна. Иймд төрийн байгууллагууд, орон нутгийн болон хотын захиргааны байгууллагууд, хууль ба шүүхийн байгууллагын хурд өндөр байхгүй бол болохгүй нь ээ гэдгийг энэ судалгаа харуулж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Банкны эздийн эрсдлийг хүлээж татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг нь тэглэх боломжгүй 1 цагийн өмнө
​Н.Алтантуяа: Би залилагч биш, миний зургийг ашиглаж хүмүүсээс 5 сая төгрөг залилсан байна 1 цагийн өмнө
Д.Өнөрболор: Яагаад Хаан банк малчдын зээлийг хойшлуулахгүй байна вэ 1 цагийн өмнө
Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ? 2 цагийн өмнө
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 3 цагийн өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цагийн өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 3 цагийн өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 4 цагийн өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 5 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 6 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 6 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 7 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 7 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 9 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 9 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 9 цагийн өмнө