Уханийн эмнэлгийн дарга коронавирусийн халдвараар нас баржээ


Covid-19 коронавирусийн голомт гэгддэг Ухань хотын “Учан” эмнэлгийн Ерөнхий эмч Лю Жимин нь өнгөрсөн мягмар гарагт энэ аюулт өвчний халдварын улмаас нас барсан тухай Хятадын төв телевиз мэдээлжээ. Ингэснээр Лю Жимин нь энэ халдварын улмаас нас барсан анхны эмнэлгийн удирдах ажилтан болсон байна.

Лю Жиминийг шинэ коронавирусийн улмаас нас барсан тухай мэдээг Хятадын коммунист намын төв хэвлэл “Жэнминь Жибао” Twitter хуудсаараа анх мэдээлсэн. Гэвч Хятадын цөөнгүй мэдээллийн хэрэгслүүд энэ мэдээллийг үгүйсэн, нотолгоо гаргаж ирсэн тул мэдээг олон нийтийн сүлжээнээс устгасан. Мягмар гарагийн өглөө 9 цагийн үед сэтгүүлчид Лю Жиминий эхнэртэй утсаар холбогдон биеийн байдлыг нь лавлахад амьд байна гэж мэдэгдсэн байна. Гэвч 10 цагийн үед ахин холбогдоход нас барсан гэжээ. Мөн нас баралтын шалтгааныг нь шинэ коронавирусийн үүсгэсэн уушгины хатгалгаа гэж хэлсэн байна. Энэ мэтээр нэлээд ээдрээ үүссэн бол “Учан” эмнэлгийн удирдлагыг коронавирусийн талаар үнэнийг нуусан гэж буруутгаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 3 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 3 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр