Энэхүү харамсалтай хэрэг өчигдөр /2020.02.20/ Баянхонгор аймгийн Баянхонгор суманд болжээ. Тодруулбал тус аймгийн Баянхонгор суманд Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна гэх дуудлагын дагуу ОБГ-ын бие бүрэлдэхүүн галыг унтраахаар очиход уг гал түймэрт "нэг настай эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй У" нар галд өртөж нас барсан байдалтай олджээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, сургуулиуд хичээллэхгүй холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна