Найруулагч, 55 настай Чан Кай энэ сарын 14-нд өөд болсон бол ээж, аав нь түүнийг өнгөрөхөөс хоёр долоо хоногийн өмнө нас баржээ. Харин найруулагчийг өөд болсноос ердөө хэдхэн цагийн дараа эгч нь өнгөрсөн. Одоо түүний эхнэрийн биеийн байдал тун муу байгаа аж.
Чан нэгдүгээр сард аавыгаа анх өвдөхөд эмнэлэгт хэвтүүлэх гэсэн боловч ор хүрэлцээгүйн улмаас гэртээ асарч байжээ. Улмаар нэгдүгээр сарын 28-н гэхэд гэр бүлийн бүх гишүүн халдвар авсан болох нь тогтоогджээ. Ээж, аав нь өөд болсны дараа түүний бие огцом мууджээ. Тэрээр өөрийгөө мөн л өнгөрөхийг мэдэж байсан учраас найз нөхөд тэр дундаа Лондонд байдаг хүү рүүгээ зурвас илгээсэн байна. Тэрээр зурвастаа “Намайг хайрладаг байсан, хайртай хүмүүстэйгээ салах ёс хийе” хэмээжээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна