ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Өмнөд Солонгос улсад 48,100 гаруй монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24,800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан бөгөөд холбогдох мэдээллүүдийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч байна.
ЭСЯ болон Бусанд байгаа Консулын газар уртасгасан цагаар ажилладаг. Улаанбаатар рүү явж буй нислэг бүрд давхар хяналт тавьж байгаа гэдгээ мэдэгдье. Түүнчлэн онгоцонд суухаас өмнө хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг нислэгт суулгахгүй байгаа.
БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Нөхцөл байдал ийм болж буйтай холбогдуулан нэн шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна