Түүх давтагдах уу? 100 жилийн өмнөх “Испани томуу”-ны цар тахлаар 500 сая хүн өвдөж 100 сая хүн нас барж байжээ


Шинэ коронавирус буюу Covid-19-ын тархалтыг дэлхий даяар сэтгэл түгшин ажиглаж, улс болгон өөрийн боломжийн хүрээнд тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Голомтот улс орнуудтай хуурай замын, агаарын болон усан хилээ хааж, илэрсэн газруудад хөл хорионы дэглэм тогтоож байгаа тухай мэдээ дэлхийн олон орноос тасралтгүй ирсээр. Үүнийг дагаад Covid-19 нь дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулж байгаа талаар мэдээ ч олон гарах болов. Ингэж бүх нийт түгшүүрт автсан үед “Хэтрүүлээд байгаа юм биш биз?”, “Ердийн үед томуугаар дэлхий даяар олон мянган хүн нас барж байхад тоодоггүй атлаа, одоо ингэж сүржигнэх хэрэг байна уу?” гэх эргэлзээ ч цөөнгүй гарч байна. “Яагаад ДЭМБ-ээс улс болгонд тасралтгүй анхааруулж, улс орнуудын эрх баригчид ийм хатуу хориг цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм бэ? Хэний төлөө ямар ашиг сонирхол хөөцөлдөөд, юу нуугаад байна? гэх үл итгэсэн байдал гарч байна.

Яагаад гэвэл 100 жилийн өмнө яг үүнтэй адил нөхцөл байдал үүсэж, 500 сая гаруй хүн халдвар авч, 100 сая орчим нь халдвараа даалгүй нас барж байсан юм. “Испани томуу” гэж нэрлэгдсэн томуу 1918 оны хавар дэгдэж эхлээд 18 сарын дотор дэлхийн бүх тивээр тархаж, ингэж олон сая хүний аминд хүрсэн. Яг энэ үеэр Дэлхийн нэгдүгээр дайн болж байв. Дэлхийг бүхэлд нь хамарч 4 жил гаруй үргэлжилсэн энэ аймшигт дайн 9 сая хүний аминд хүрсэн тоо байдаг. Гэтэл “Испани томуу” 100 сая хүний аминд хүрсэн гээд төсөөлөөд үз.

Эрдэмтэд өвчин хаанаас эхэлснийг нарийн тогтоож чадаагүй юм. Зарим судалгаа Испани томууг анх 1917 оны хавар АНУ-ын Канзас муж дах цэргийн сургалтын төвөөс эхэлсэн гэж үздэг. Харин зарим нь Хятадад анх дэгдээд дэлхий нэгдүгээр дайны сүүлээр хүн хүчний дутагдалд орсон Францын удирдлага хятад ажилчдыг хямд ажлын хүч болгон олноор нь зөөн авчирч, үйлдвэрүүдэд ажиллуулж эхлэхэд Европт хүрч, тэндээсээ дэлхий даяар тархсан гэж үздэг.

“Испани” нэр нь дайны үе тул байлдагч талуудын цензур хүчтэй ажиллаж, дайсан этгээдэд баярлах боломж олгохгүй гэдэг үндэслэлээр үхлийн аюултай томууны тахал дэгдээд байгаа талаар мэдээлэл гаргахыг хориглодог байсантай холбоотой юм. Энэ дайнд Испани улс төвийн сахисан байдалтай байсан тул цензурээс айлтгүй чөлөөтэй мэдээлэл гаргадаг, хүмүүс Испанийн сонин хэвлэлээс нь аймшигт ханиад, томууны талаарх үнэнийг олж мэдсэн болохоор “Испани томуу” гэсэн нэр авсан түүхтэй.

Халдварын голомт нь фронт болон ар талд байрлах цэргийн ангиуд, цэргийн эмнэлгүүд болж хувирчээ. Үр дүнд тус өвчний халдварыг хамгийн ихээр авч, амь насаа алдсан хүмүүс нь эрүүл чийрэг, ид насан дээрээ яваа эрэгтэйчүүд байсан аж. Үүний дээр тухайн үеийн анагаах ухааны түвшин, дайны үеийн эмнэлгүүдийн ариун цэврийн байдал, эмнэлгийн ажилтан, эмч нарын хүрэлцээ үгүй зэрэг нийлээд цар тахал маш эрчимтэй тархах таатай нөхцөл бүрэлдсэн байна. Мөн дайны үеэр фронт шугам өөрчлөгдөх бүрд эзлэгдэх, хүчирхийлэлд өртөхөөс эмээсэн олон зуун мянган хүн нутаг орноо орхин дүрвэж байсан нь халдвар тархах бас нэг нөхцөл болж өгчээ.  

Испан томуу туссан үед эхэндээ бие нь сульдан, амьсгалахад хүнд болж, ходоод орчим өвдөн халуурч байгаад удалгүй царай нь хөхөрч, уушгины цус алдалт явагдаж хүн цусандаа хахаж нас бардаг байж. Эхний шинж тэмдэг илэрснээс хойш явц маш хурдан, ердөө гурав хоногийн дараа л үхлээр дуусдаг. Зарим тохиолдолд халдварын шинж тэмдэг илэрсний маргааш нь цусандаа хахаж нас бардаг байжээ.

Тэр үед антибиотикийг нээгээгүй байсан тул эмийн ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүй байсан нь ойлгомжтой. Байдаг бүхнээ дайчилсан эмч нар мухардалд орж халдвар аван хэдхэн хоногийн дотор нас барж байгаа залуучуудыг харахаас цаашгүй байж. Гэвч 1918 онд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөн бүртгэгдсэнээс 18 сарын дараа нууцлаг ханиад эхэлсэнтэйгээ адил өөрөө аяндаа дарагдан үгүй болсон байдаг.

Гэхдээ 18 сарын дотор Испани ханиад нь АНУ-д гэхэд л 675 мянган хүн, Германд 600 мянга, Францад 420 мянга, Орост – 300 мянга, Испанид -300 мянган хүний аминд хүрч, статистик тоо бүртгэл байхгүй үймээн самуунтай, иргэний дайнтай Хятад, Вьетнам, Энэтхэг зэрэг газар сая сая хүний аминд хүрсэн түүхтэй.

Аймшигт томууны үүсгэгч 1918 оны “H1N1” вирусийг эрдэмтэд бүр 2002 онд Аляскад томууны улмаас нас бараад мөнх цэвдэгт оршуулагдсан хүний цогцсоос ялган авч, тодорхойлж чадсан байдаг.

Одоо дэгдээд байгаа шинэ коронавирус нь Испани томуутай адил аймшигтай үр дагаварт хүргэх вий гэхээс болгоомжилж, ийм хатуу арга хэмжээг авч байгаа гэдгийг бүгд ухамсарлан ойлгож, халдвараас сэргийлэх дүрэм журмыг ягштал биелүүлэх хэрэгтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 4 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 14 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 14 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08