ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Өчигдөр мэдээлэл хийснээс хойш Covid-19 нь дэлхийн таван тивийн 48 улсад бүртгэгдээд байна. Халдвар шинээр есөн оронд бүртгэгдсэн. Бидний сэтгэлийг түгшээж байгаа Япон, Өмнөд Солонгост өвчлөл нэмэгдсэн, мөн БНХАУ-д өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Шинэ бүртгэгдсэн тохиолдлууд нь эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүмүүстэй хавьтал болоогүй тохиолдлууд байгааг нь нэлээд эрсдэл үүсгээд байна. Манайд энэ өвчин бүртгэгдээгүй ч нэгдүгээр сарын 9-өөс хойш тусгаарлах, ажиглалтад авах арга хэмжээ авсаар ирсэн. Энэ хугацаанд бид нийт 690 хүнийг ажиглалтад авсан. Одоо 302 хүн ажиглалтад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна