ХӨСҮТ-ийн Ерөнхий Д.Нямхүү: Өчигдөр өглөө Дорноговь аймгийн кэмпээс ирсэн 54 хүний шинжилгээний хариу гарлаа. Тэднээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн буюу 2020 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар хамгийн эгзэгтэй гэж үзсэн ойрын хавьтлын 269 хүнийг тогтоож шинжилгээ хийж дууслаа. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурав, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт 53 ингээд нийтдээ 56 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж ажиглаж байна. Мөн 03-р сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус илрээгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна