COVID19-ийн нөхцөл байдлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн тусгаарлалтад байна.
Өвчтөнүүдийн биеийн байдлаар сайн байгаа бөгөөд бид эмчилгээний үр дүнг томографаар хянаж, бусад шаардлагатай давтан шинжилгээнүүдийг авч хянаж байна" гэлээ.
Мөн тэрбээр "Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй. Иргэд дулаан орсон гэх шалтгаанаар амны хаалт зүүхгүй байгаа нь том алдаа.
Тиймээс амны хаалтаа сайн зүүх, гартаа бээлий өмсөж, гараа байнга ариутгах нь чухал юм" гэдгийг онцлов.