Япон улсад коронавирусийн нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Баасан гарагийн байдлаар 9,787 тохиолдол бүртгэгдэж, 190 хүн нас бараад байна.Нөхцөл байдал муудаж эхэлсэнтэй холбоотой ерөнхий сайд Абэ Шинзо долоон бүс нутагт тогтоогоод байсан онц байдлыг орон даяар болгон өргөжүүлжээ.
Японы зарим судлаачид хорио цээрийн дэглэм тогтоохгүй бол амьсгалын аппаратын хүрэлцээгүйн улмаас Япон улсад 400,000 гаруй хүн нас барах магадлалтай гэдгийг Засгийн газартаа мэдэгджээ.