ЭТТ: Иргэд хувьцааны данс нээлгэсэн брокерын компанидаа хандаж банкны дансаа баталгаажуулна

Н.Мижидмаа
2020/05/04

Эрдэнэс таван толгой компаниас мэдээлэл хийлээ. 

ЭТТ: ““Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768   Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ” гэлээ.

 
Хөрөнгийн зах зээлийн дэмжих зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн зүгээс Хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа нээлгэсний үндсэн дээр ногдол ашгаа авах чиглэлийг баримталж, МХБ, СЗХ, ҮЦТХТ, Арилжаа эрхлэгчдийн холбоо, брокерийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байгаа. Энэ мөнгөнөөс “Эрдэнэс-Тавантолгой”  ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм. Компаниудын  үйл ажиллагааны онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа. Гэхдээ сүүлийн үед зарим компани онлайнаар данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авсан байна. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг брокерийн компаниудаас хүсье. “Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн хувьд аль болох бага шимтгэлээр хувьцааны нээхийг хүсч шаардаж ирсэн. Тухайлбал, шимтгэлийг 5000 төгрөгнөөс дээш гаргаж болохгүй гэсэн  шаардлага тавьж, үүнийг зөвшөөрсөн 22 компанид “Эрдэнэс-Тавантолгой”  аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 6 минутын өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 1 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 2 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 18 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27