Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан ноолуурыг кг тутамд нь 100 мянган төгрөгнөөс буулгахгүй гэдэг чиглэл барьж байгаагаа хэлж, малчдыг ноолуураа зарахгүй байхыг сануулсан. Харин бодит байдал дээр ноолуур 20-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Иймд малчид сайдын үг үйлдэл болохыг хүлээж, бухимдаж байна.
Тэдний төлөөлөл хэмээн өөрийгөө нэрлэсэн иргэн н.Онобат Төрийн ордонд ирж, ноолуураа Ч.Улаан сайдад өглөө.
Үүний хариу Ч.Улаан "Засгийн газрын тогтоолын дагуу зүүн гурван аймгаас ноолуур авч байна. УИХ-ын тогтоолын дагуу ямаа тутамд кг-д нь 20 мянган төгрөгийн урамшуулал өгөхөөр болсон. Энэ дагуу ноолуураа бэлдэж байна. Журам гарна. журмын дагуу ноолуураа авна. Орон нутагт ноолуураа тушаасан малчдын дансанд 20 мянган төгрөг данс руу нь шилжүүлнэ. Түрүүний авсан ноолуураа тэр үнээрээ өг. Сүүлийнх нь 20 мянган төгрөгийн урамшууллаа ав. Компаниуд өөрсдөө очиж малчдаас ноолуураа авна. зах зээлийнхээ үнийг өөрсдөө тохирно" гэсэн тайлбар хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна