М.Энхсайханы охин Э.Хонгорзул: Аавын минь төлөө санаа тавьж сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүст маш их баярлалаа

Н.Мижидмаа
2020/05/08

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан гурван өдөр үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргасан. Шүүхээс М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйлийн 1 дэх хэсгийг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл түүний охин Э.Хонгорзул өөрийн цахим хуудастаа аавынхаа талаар дараах зүйлийг бичжээ.

Э.Хонгорзул: "Өнөөдөр Аавын минь төлөө санаа тавьж сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүст маш их баярлалаа.

Ардчилал иргэнийхээ төлөө зүтгэдэг нийгэм. Түүний төлөө аав минь ажилласан юм!

1996 оны энэ зураг Аавынхаа үйл хэргийг ойлгож авч эхэлсэн миний гэгээн дурсгал. АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын чуулганд Монгол Улсыг хүний эрх, ардчилсан ёс дээдэлсэн эдийн засгийн чөлөөт улс болсныг тунхаглаж хөрөнгө оруулахыг уриалсан юм.

Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй!" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 3 минутын өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 40 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 43 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 49 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27