"Нэр нь тодорхойгүй дайчны шарилд цэцэг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан үг хэлэв"

Н.Мижидмаа
2020/05/10

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайны ахмад дайчдад болон ард түмэндээ Ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлжээ. Нэр нь тодроогүй дайчны шарилд цэцэг өргөснийхөө дараа тэрбээр ард түмэндээ хандан үг хэлсэн байна.

“Эрхэм хүндэт ахмад дайчид, хүндэт нөхөд өө! Та бүхэнд чин сэтгэлээсээ Ялалтын өдрийн баярын мэндийг хүргэж байна. Энэ баяр бол бид бүхний хувьд хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй баяр билээ. Бид энэ баярыг бүх нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ. Ялалтын өдрийн гол утга учир нь бидний хувьд хувиршгүй их бөгөөд цэвэр ариун хэвээр буй. Энэ өдрийн гол утга учир, үнэ цэнэ бол бидний эцэг эх, эмээ өвөөгийн бидэнд үлдээсэн дурсамж, бахархал, эх орны түүх, гэр бүл бүрийн түүх, сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг юм” гэж В.Путин онцлон тэмдэглэжээ. 

"Энэ өдөр Ялалтын үеийнхний үр сад их хувь заяагаа мэдэрч, дэргэд нь байхаа нэгэнт больсон хэн нэгний гэрэл зургийг хайр дүүрэн харцаар ширтэж, ахмад дайчиддаа урт удаа наслахыг хүсэн ерөөдөг. Тэд эх орныхоо төлөө юугаар ч төлж баршгүй, хэмжээлшгүй ихийг хийсэн. Тэд эх орноо, ирээдүй хойч үеэ аварч, Европыг чөлөөлж, дэлхийг хамгаалж, хот тосгодыг сэргээн босгож, аугаа их амжилт гаргаж чадсан юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

ОХУ-ын Төрийн тэргүүн Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хурааж, дайнаас эргэн ирээгүй хүн бүхний гэгээн дурсгалын өмнө, эцэг эх, хүү охин, өвөг эцэг, эр нөхөр, ах эгч, төрөл төрөгсөд, анд нөхдийнхөө дурсгалын өмнө толгой бөхийлгөхийг ард түмнээсээ хүсжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 2 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 минутын өмнө
"ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хаана 11 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 58 минутын өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27