ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах улсын удирдагч Рамзан Кадыров өчигдөр /2020.05.21/ коронавирусийн халдвартай төстэй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийг сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарлажээ.Тэрээр одоо эмчийн хяналтанд байгаа аж.
ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах улсын удирдагч Рамзан Кадыровийг ОХУ-ын зарим хэвлэлүүд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хэмээн мэдээлж байна. Энэхүү мэдээг Оросын мэдээллийн баттай агентлаг болох РИА Новости, Тасс мэдээлжээ.Рамзан Кадыровыг коронавирусын шинж тэмдэг илэрсэн учир онгоцоор Москвад хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.