Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоолын хугацаа энэ сарын 31-ныг хүртэл үргэлжилж буй. Үүний хүрээнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг дахин сунгах эсэхийг маргааш /2020.05.25/ УОК-ын хуралдаанаар шийдвэрлэх юм. Дашрамд дурьдахад манай улс ОУ-ын нислэгийг хорьж, тусгай үүргийн онгоцоор гадны улсуудад байгаа иргэдээ татсаар байгаа билээ.