Хойд Солонгос цөмийн чадавхаа хэрхэн сайжруулах талаар ярилцах уулзалт хийснээр Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олон нийтийн өмнө гарч ирсэн.Умард Солонгосын удирдагч зүрхний мэс засал хийсний дараа нас барсан гэсэн батлагдаагүй мэдээллүүд гарч ирсэн. Хойд Солонгосын Жи Жионг Хо Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ким зүрх судасны мэс засал хийсний дараа нас барсан гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдсэн бөгөөд түүний нас барсан талаарх баталгаагүй мэдээллүүд ар араасаа цуварч байв.
Хойд Солонгосын удирдагч 36 настай тэрбээр хамгийн сүүлд 5-р сарын 1-нд бордоо үйлдвэрлэх нээлтэд оролцсон боловч тэр цагаас хойш олны нүдэн дээр гарч ирээгүй байв.
Гэсэн хэдий ч эдгээр цуу яриаг нам дарсан юм. Учир нь Тэрээр гурван долоо хоногийн дараа олны нүдэнд ил гарсан байна.
Эх сурвалж:https://www.dailymail.co.uk/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна