ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА


"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс Анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.05) гардуулан өглөө.

Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, санал асуулгын дүнгийн тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар гардуулсан юм.

Энэ үеэр Н.Энхболд "Зөвлөлдөх зөвлөл, УИХ-ын ажлын хэсэг болон холбогдох байгууллагууд энэ ажилд маш идэвхтэй, хариуцлагатай оролцож, Анхдугаар санал асуулгыг богино хугацаанд, амжилттай зохион байгууллаа. Зөвлөлдөх зөвлөл дүнг нэгтгэн, Зөвлөмжөө хуулийн хугацаанд өргөн барьж байна" гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар:

-Зөвлөлдөх санал асуулгын 6 сэдэв тус бүрээр дүгнэлт гаргасан. Дөрвөн асуудлыг санал асуулгын хоёр шатанд бүрэн дэмжсэн байна. Нэг асуудлаар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэсэн томъёоллыг дэмжсэнгүй. Парламентын 2 танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжсэнгүй. Тиймээс дараагийн шатны үйл ажиллагаандаа эдгээр саналыг харгалзан үзэх ёстой гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Н.Жанцанноров: "Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үеэр дуу, болон дүрс бичлэг, протоколоор ихээхэн үнэ цэнэтэй материал бүрдлээ. Цаашид судалгаа шинжилгээнд ашиглах талаар анхаарах ёстой" гэсэн бол УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Ажлын хэсэг байгуулна гэж заасан байдаг. Тиймээс Ажлын хэсгийг яаралтай байгуулах ёстой. Нийт ард түмнээс авах санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулбал зардал хэмнэх гээд олон талын ач холбогдолтой" гэв.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганаар баталсан "Зөвлөлдөх санал асуулгын тухай" хуулийн дагуу Монгол Улсад анх удаа зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ, нийт оролцогчдод талархал илэрхийлэв.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар заавал зохион байгуулах ёстой ажлын нэг нь энэ юм. Иргэд, гаднын ажиглагчид Зөвлөлдөх санал асуулгыг сайн зохион байгууллаа гэж үзэж байна. Зөвлөмжийг УИХ анхааралтай авч үзэж, цаашид хийх ажлаа хугацаа алдалгүй эхлүүлэх талаар анхаарна" гэж тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Ламжав, Н.Жанцанноров, Ц.Гомбосүрэн, Д.Чойжамц, Сарантуяа, Д.Сүхжаргалмаа, Б.Лхагважав нарт Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Батламжийг гардууллаа.

Зөвлөмж гардуулахад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 15 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 15 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 19 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 19 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13