Өчигдөр ЗДТГ-ын А зааланд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар ""Нийслэлийн хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл", "Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Хуралдаан зарлах тухай", "Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" болон бусад асуудлыг хэлэлцсэн байна. Энэ сарын 18-нд НИТХ-ын ээлжит Х хуралдаан болох бөгөөд хуралдаанаар "Нийслэлийн хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл", "Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" асуудлыг хэлэлцэхээс гадна ирэх саруудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна