Венесуэлийн ЗГ-ыг тэрбум долларын алтаа авах эрхгүй гэж үзжээ

Н.Мижидмаа
2020/07/03

Лондоны дээд шүүхээс Английн төв банканд хадгалагдаж байгаа Венесуэл улсын алтны нөөцийг Мадурогийн ЗГ газарт буцаан өгөхгүй байхаар шийджээ. Шалтгаан нь Их Британийн Засгийн газар Хуайн Гуайдо-г Венесуэлийн Ерөнхийлөгч гэж үзэж байгаа учир банканд байгаа тэрбум гаруй ам.долларын алтан гулдмайг Мадуро захиран зарцуулах эрхгүй гэсэн байна. Шүүгч Найжел Тир “Ямар үндэслэлтэй байснаас үл хамаараад Хатан хааны Засгийн газар нь Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч гэж ямар ч эргэлзээгүйгээр хүлэн зөвшөөрч байна. Мадурог цаашдаа Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Ингэснээр Венесуэлийн Засгийн газраас Английн төв банканд хадгалуулж байсан 31 тонн алтаа эргүүлэн авч, эдийн засгийн хүнд байдлаас гарахдаа дэмжлэг болгох гэсэн ээлжит оролдлого бүтэлгүйтлээ. Венесуэл нь алтаа хэсэг хэсгээр нь нутаг буцаах гэж удаа дараалан оролдож байгаа юм. Үүний өмнө 2018 онд алтаа авах хүсэлт гаргахад Английн банк 420 сая фунтын алтан гулдмайг “Мадуро төрийн өмчийн алтыг хувьдаа завшиж магадгүй” гэсэн үндэслэлээр буцааж өгөхөөс татгалзсан юм.

Энэ удаад Венесуэл нь 1 тэрбум долларын алтыг буцаан авч худалдаад, олсон мөнгөө корона вирусийн эсрэг эм, эмнэлгийн төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн авахад зориулахаар тооцож байсан ч бүтэлгүйтэв.

Венесуэлийн талыг баримтлагчид Английн шүүхийн шийдвэрийг хүнд байдалд орсон улс орныг хуулийн нэр барин ил цагаан дээрэмдсэн хэрэг гэж эрс шүүмжилжээ. Сөрөг хүчнээс гаргасан сонгуулийн будилаанаар халхавч хийн Венесуэлийн ард түмний хөрөнгийг буцааж өгөхгүй, хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгчийг түлхэн унагах улс төрийн сүрдүүлэг явуулж байна гэж үзжээ.

Энэ зуур АНУ-ын нийслэлийг багтаадаг Колумб тойргийн шүүх нь Венесуэл руу шатахуун тээвэрлэн борлуулалт хийдэг Ираны газрын тос зөөгч усан онгоцнуудыг баривчлах хүсэлтийг зөвшөөрсөн байна. Вашингтон хотын прокурор нь хориг арга хэмжээнд өртөөд хямарсан Венесуэл руу мөн адил хориг арга хэмжээнд өртөн хямарсан Иранаас шатахуун, газрын тос тээвэрлэн борлуулалт хийдэг усан онгоцнуудыг эзэмшигч Ираны бизнесмен Махмуд Маданипурийг Ираны Лалын хамгаалагчдын ангитай холбоотой гэж нотолж чаджээ. Ираны зэвсэгт хүчний онцгой тусгай хэсэг гэгддэг Лалын хамгаалагчдыг ангийг АНУ-д алан хядах байгууллага гэж тооцдог тул алан хядах байгууллагатай холбоотой хөрөнгийг нэг даруй баривчлах зөвшөөрлийг олгосон гэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 16 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 16 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 18 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 19 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28