Хар арьст шатарчид яагаад цөөн байдгийг тайлбарлажээ

Н.Мижидмаа
2020/07/03

Дэлхийн шатрын 12 дах аварга Оросын АнатолийКарпов дэлхийн түвшинд хүрсэн хар арьст шатарчид яагаад цөөн байдгийг тайлбарласан байна. Тэрээр “Уралдааны тогтолцоог бий болгох, шатарт сургах системийг бий болгоход нөөц боломж шаардлагатай атал Африкийн орнууд гэхэд л ердөө 60-аад онд тусгаар тогтнолоо олж байсан. Тэгээд ч тэндхийн ерөнхий боловсролын тогтолцоо ч бүхэл бүтэн салбарыг бий болгож хөгжүүлэхэд хангалтгүй сул байсан юм” гэжээ. Карпов нь Ангол, Өмнөд Африкт шатар эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг онцлоод боломж нөхцөлөөр хангаад өгвөл хар арьстнууд шатрыг хэнээс ч дутахааргүй сайн тоглодгийн жишээ болгож УгандынФионеМутези охиныг дурджээ.

Тэрээр “Бичиж, уншиж чаддаггүй атлаа байгалийн авьяасаараа шатрын хамгийн оргилд хүрч чадсан УгандынФионаМутезийн түүх үүний тод жишээ” гэжээ.

Сүүлийн үед “Black Lives Matter” хөдөлгөөн эрчээ авахын хэрээр хар арьстнууд амжил гаргадаггүй эсвэл сонирхдоггүй урлаг, соёлын салбар урсгал, спортын төрөл зүйлүүдийг цагаан арьстнуудын давууг харуулсан, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай гэж шүүмжлэх үзэгдэл газар аваад байгаа. Австралийн радио корпорацын Сидней хот дах радио станц нь шатрыг арьсны өнгөөр ялгаварласан спорт гэж нэрлэхэд Карпов хариуд нь “австраличууд зөнөж” гэж байсан юм.

Карповын жишээ болгосон ФионеМутези(Phiona Mutesi) охины түүх тун сонирхолтой. Фионе нь 2009 онд есөн настайдаа Угандын хамгийн ядуу дүүргийн нэг болох Катвед буяны ажил хийдэг номлогч РобертКантендетэй тахилцан шатар заалгажээ. Фионе охины гудамжаар өлөн зэлмэн тэнэж явахад нь таарсан РобертКатенде нь шатар сурвал өдөр болгон таваг хоол өгч байна гэж амалсан байна. Үүнээс хойш өдөр болгон гэрээсээ 6,5 км газар явган явж Катендегийн сүм рүү хүрээд шатар заалгахыг сацуу таваг хоол иддэг болжээ.

Фионе хожим энэ талаар дурсахдаа сүмд шатрын ердөө долоон хөлөг байсан, мод нь дутуу тул хогноос түүсэн эд зүйлээр орлуулдаг байсан гэж дурссан байна. Фионе охин шатарт үнэхээр авьяастай байсан тул Катанде номлогч түүнд онцгой анхааран заах болсноор ганцхан жилийн дараа гэхэд арван настай охин сүмийн бүх хөвгүүдийг төдийг багшаа хялбар хождог болсон байна.

Ингээд 11 настайдаа Угандын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлжээ. Түүнээс хойш хоёр жил дараалан улсын аварга болж, 15 настайдаа 2015 онд анх удаа Шатрын олимпиадад оролцохоор анх удаа гадаад руу гарахдаа Оросын Ханты-Мансийск хотод очсон байна. Тухайн үед тэмцээнд ороход сургуульд сурдаггүй цор ганц хүүхэд нь Фионе байсан гэдэг. Тэнд амжилт үзүүлж 130 фунтын шагнал хожиж ирээд тал мөнгөөрөө янз бүрийн хандив өргөөд үлдсэн мөнгөө шатар заасан багшдаа өгөх гэхэд багш нь татгалзан гэртээ ор, гудас ав гэж шаардан авхуулж байжээ. Үүний дараа хэд хэдэн олон улсын тэмцээнд уралдаанд маш амжилттай оролцож, Угандын үндэсний баатар, залуу үеийнхээ үлгэр дуурайлал болж хувирсан байна.

Улмаар Фионегийн түүхийг дэлхийн мэдээллийн том сувгууд сонирхон нийтэлж, түүний талаар маш олон нэвтрүүлэг хийж, ном бичиж, 2016 онд “Катвегийн хатан хаан” нэртэй кино хүртэл авсан байдаг. ФионеМутези хожим дурсахдаа “Анхандаа шатар бол миний хувьд өдөр болгон баталгаатай иддэг таваг чанамал л байсан. Гэвч дараа нь шатрын ачаар би сургуульд сурч, бичиж, уншиж сурсан” гэжээ. Фионе нь шатар тоглож сурахаас өмнө ядуусын хорооллоос гарч үзээгүй, амьдрал дандаа ядуу зүдүү байдаг гэж төсөөлж явжээ. Харин шатрын ачаар дэлхийн даяар аялж юм үзэж нүд тайлсны дараа амьдрал огт өөр байж болдгийг олж харсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 17 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 18 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 20 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28