Нидерландын Соёл, боловсрол, шинжлэх ухааны сайд Ингрид ван Энгелсховен нь иргэний үнэмлэх дэх “хүйс” гэсэн хэсгийг хасах тухай хүсэлтийг төлөөлөгчдийн танхимдаа явуулсан байна. Энэ хүсэлтийг ёсоор болгож 2024-2025 онуудад иргэний үнэмлэх “хүйс” гэсэн хэсэггүй болно. Гэхдээ Европын холбооны дүрмийн дагуу гадаад паспортад хүйс заасан хэвээр байх аж.
Гэхдээ Нидерландад зарим иргэд “хүйс” гэсэн хэсэгт “хүйсийг тодорхойлох боломжгүй” гэсэн гурав дах төрлийн хүйстэй гэж бөглөдөг болоод удаж байгаа тул хүйсийг заахгүй боллоо гээд иргэдийн бүртгэлтэй холбоотой ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг сайд онцлоод “иргэд хүйсээ өөрсдийнхөөрөө ялган таньж, бүрэн эрх чөлөөтэй бөгөөд аюулгүйгээр амьдрах ёстой” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна