Израйл нь улсын төв хэсэгт байрлах тусгай талбайгаас тагнуулын хиймэл дагуул хөөргөн тойрог замд гаргасан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тус мэдээнд “Израйлын Батлан хамгаалах яам ба цэрэг аж үйлдвэрлэлийн “Israeli Aerospace Industries (IAI)” хоёр нь өнөөдөр “Офек-16” тагнуулын хиймэл дагуулыг сансарт хөөргөлөө гэж дурдсан байна. Израйлын төв хэсэгт байрладаг талбайгаас “Шавит” хөөргөх төхөөрөмж ашиглан хөөргөжээ. “Офек-16” нь өргөтгөсөн боломж бүхий электрон ба оптикийн тагнуулын хиймэл дагуул юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна