Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
Өчигдөр /2020.07.06/ шүүх бүрэлдэхүүн Оюутолгойн гэгдэх хэргээс С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон юм. Мөн өчигдрийн хуралдаанаар шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна