​ХҮНИЙ ЭРХИЙГ ДОРДУУЛЖ БУЙ ЗААЛТУУДЫГ ЭРГЭЖ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ



УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн асуудлаар дөрөв хоногийн завсарлага авсан. Тэгвэл өнөөдөр бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай. Тухайлбал, Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төсөлд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тодорхой хэрэг дээр хориглосон байтал ажлын хэсэг цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах хэргийн зүйлчлэлийг өргөтгөсөн.

Мөрдөн шалгах нууц ажиллагаа болон прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гүйцэтгэх ажлын үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэж өөрчлөх саналыг ажлын хэсэгт гаргаж дэмжигдсэн. Энэ нь иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээсээ өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох боломжийг нээж өгсөн ба гүйцэтгэх ажиллагаагаар олж авсан мэдээллээ шүүх хурлын нотлох баримтын хэмжээ нд үнэлүүлэх боломжтой болгож буйг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн сэжигтэн шүүхийн зөвшөөрөлтэйгээр баривчлах хугацааг 24 цагаас хэтэрч болохгүй байхаар Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан боловч 48 цаг болгон өөрчлөх саналыг байнгын хороо дэмжснийг эргэн харах шаардлагатай учраас ажлын хэсэгт эдгээр болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй бусад заалтуудыг өөрчлөх тухай санал оруулах нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэткапитал хиймэл оюунд суурилсан алсын хараа хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа 4 цагийн өмнө
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар цас орж шуурна 4 цагийн өмнө
​ Шүүх: Эмч П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон 5 цагийн өмнө
Хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ 7 цагийн өмнө
Сүүлийн таван жилийн хугацаанд гол нэрийн хүнс, ахуйн барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байна 7 цагийн өмнө
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө 9 цагийн өмнө
Дэлхийн цомын төлөөх тэмцээнд Спортын Гуа-Үжин клуб амжилттай оролцлоо 10 цагийн өмнө
Зайсангийн зарим байршилд 5-9 сар хүртэлх хугацаанд хэрэглээний халуун усаа таслуулахаар болжээ 10 цагийн өмнө
ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана 11 цагийн өмнө
Улсын хөгжил урагшилсан, одоо л хүний хөгжилдөө анхаарах цаг 11 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа 12 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан түр хязгаарлах хуваарь 12 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Улаанбурхан өвчлөл нэмэгдэж байгаа ч хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй 12 цагийн өмнө
ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад өөрчлөлт орууллаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна 12 цагийн өмнө
Д.Азжаргал: Бодоод байсан хоёр хүний амь аварснаа сүүлд л ухаарсан Өчигдөр
ЭМД-ын санг хохиролгүй болголоо Өчигдөр
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд өнөөдөр ажиллаж байна Өчигдөр
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт борлуулж байна Өчигдөр