Азийн санхүүгийн төв хэмээгддэг Хонконгт олон зуун эсэргүүцэгчид гудамжинд гарч , Хятадаас тогтоосон Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль болон Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулсныг эсэргүүцэж өнгөрсөн ням гарагт жагсчээ. Жагсаалын үеэр 300 гаруй жагсагчийг цагдаа нар баривчилж хорьсон байна.
Цар тахлын нөхцөл байдал огцом дордож буйтай холбогдуулан энэ сарын 6-нд хийхээр товлоод байсан Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулахаар болоод байгаа юм. Хонконгийн сөрөг хүчний хэн сонгуулийн товыг хойшлуулах нь тэдний боломжийг бууруулна гэж үзэж, энэ санааг эс эргүүцэж байгаа аж. Тэд парламентыг хянаж, Хятадын талыг баримталсан аливаа х у уль то г тоомжид хориг тавих боломжтой олохын тулд парламентын суудалд тал хувийг нь эзэлнэ гэж тооцоолсон байна.
Хонконгийн хууль тогтоох зөвлөл нь 70 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент юм. Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Хонконгод Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал бараг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Хонконгчууд ийн долоо хоног бүр жагсах болсон нь эх газрын Хятадад хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай хуулийг эсэргүүцсэнээс үүдэлтэй бөгөөд Бээжин бүхий л боломжоо ашиглан хяналтаа чангатгахаар оролдож буйг эсэргүүцэж байгаа юм.
https://www.aljazeera. com/news/2020/09/ hong-kong-policearrest-
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна