Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ

О.Шүрэнцэцэг
2020/09/21

2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Төвлөрсөн PACS-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт болж, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.

Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам төвлөрсөн PACS буюу ДҮРСИЙГ ДАМЖУУЛАН ХАДГАЛАХ ТӨВЛӨРСӨН СИСТЕМ-ийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд эхлэн суурилуулж дууссан. Энэ нь ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН 100 хоногийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн томоохон дэвшилтэт ажил юм. Цаашид бүх эмнэлгийг төвлөрсөн PACS-д холбохоор төлөвлөжээ.

Төвлөрсөн PACS буюу дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн систем гэдэг нь рентеген, СТ, эхо гэх мэт аппаратаар авсан дүрс оношилгооны зургуудыг Улсын дата төвд дамжуулан хадгалах систем юм. Энэхүү хадгалсан мэдээллийг эрх олгогдсон нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч өндөр хүчин чадалтай технологи бүхий ворк-сташионоор үзэж, дүгнэлт оношийг түргэн хугацаанд өгөх боломж бүрдүүлсэн юм байна.

Төвлөрсөн PACS-ийг нэвтрүүлснээр өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмчийн онош тавих боломж бүрдэн, цаг хугацаа хэмнэж, илүү зардал багасх бөгөөд давхардсан шинжилгээ цацрагийн дозе авалт багасан иргэдэд ээлтэй, эрүүл мэндийн даатгалыг үр дүнтэй ашиглах бололцоо бүрдэж буй. Мөн хот, хөдөөгийн ялгаа арилан, орон нутгийн эмч нарт мэдээлэлд илүү ойртож мэргэших бололцоо олгож байгаа нь тус төслийн томоохон ач холбогдлуудын нэг юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 17 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 18 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28