Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын “В” хэсэгчилсэн талбайн газар чөлөөлсөн 85 өрхийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцэв
Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “
Нийслэл дэх тээврийн хэрэгслүүд зам дээрээ багтахгүй. Энэ нь Улаанбаатар хотын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 100 мянган машин зогсоож байна. Тиймээс иргэдээс нээлттэй санал авч тэгш, сондгойгоор нь долоо, долоо хоногоор явуулбал яасан юм бэ гэсэн саналыг оруулж байна” гэлээ.
Түүнчлэн авто замын түгжрэл ачааллыг бууруулах чиглэлд холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонссон юм. Мөн өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл оролцов. Тэрбээр “Замын түгжрэлийн асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Ард иргэдээс ирүүлж байгаа саналыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байна. Бүгд санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна