Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт өсвөр насны хүүхэд зургаан давхраас үсэрсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “байрны гадна эмэгтэй хүн өдрөөс унасан юм шиг байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийхэд 17 настай М нь тус байрны зургаан давхрын цонхоор согтуурсан үедээ үсэрсэн нь тогтоогдсон байна.
Биеийн байдал нь хүндэвтэр байгаа бөгөөд энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна