ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ БАТЛАВ



Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хийлээ. Хууль зүйн байнгын хороохуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан гэж Х.Нямбаатар гишүүн хэлж байсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн зарим зүйл, заалтын талаар тодруулан асууж байсан. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай бөгөөд 19.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" хэмээн тусгасан байдаг. Энэ хууль 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлалаа. Түүнчлэн тус хуульд "Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, танхайрах" гэсэн хоёр төрлөөр танхайрах зөрчлийг тус тусад нь ялгаж тусган, зохицуулалтыг тусгасан гэв. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш хаясан бол олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах гэж үзэх юм. Харин хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, дарааллын журмыг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж, гэмтээж биеэ авч явах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн бол танхайрах зөрчил хэмээн үзэхээр төсөлд тодорхойлсон байна. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, байр саваар хангасан, тариалсан гэх мэт үйлдлүүдтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Харин мансуурах зорилгоор газ, цавуу үнэрлэж байгаа үйлдлийг зөрчил хэмээн тооцож, хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэлээ.

Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 74.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэг бүрийг батлах санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжин баталсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 16 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 16 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 18 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 19 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28