Хадан завсар хавчуулсан халиуны зулзага

О.Шүрэнцэцэг
2020/12/21

Их гүрнүүд хоорондын тэмцэл жижиг улс, жижиг улсын ямар ч салбар, үйлдвэрийг баллаж хаях чадвартайг харуулсан нэгэн үйл явдал Украйнд болж байна. Тодруулбал Украйны алдарт “Мотор-Сич” компанийн хяналтын багцыг худалдан авсан Хятадын компаниуд 3,5 тэрбум долларын алдагдал хүлээснээ нөхөхийг Киеийн эрх баригчдаас шаардан олон улсын арбитрын шүүхэд хандсан байна.

Үүссэн нөхцөл байдлын талаар Украйн, Орос, Хятадын мэдээллийн хэрэгслүүдэд ямаршуу байр суурьтай байгаа талаар товч хүргэе.

Эхлэл

“Мотор-Сич” Зөвлөлтийн үед байгуулагдсан байлдааны болон иргэний нисдэг тэрэг, онгоц, байлдааны усан онгоцны хөдөлгүүрүүд ба тэдгээрийн сэлбэгийн лут том үйлдвэр юм. Зөвлөлтдөө хамгийн томд ордог энэ үйлдвэр их гүрэн задран унахад Украйны мэдэлд үлдсэн ч үндсэн захиалагч нь ОХУ хэвээр үлдсэн.

Хэрэв Ерөнхийлөгч Янукович нэгэн зэрэг Орос ба Европын холбооноос эдийн засгийн хөнгөлөлт тусламж авах гэж ээдрээ үүсгээгүй бол “Мотор- Сич” одоо хүртэл хэвийн ажиллаж, Оросын нисдэг тэрэг, байлдааны усан онгоцнууд украйн мотороор ажилласан хэвээр байх байсан биз. Гэвч Януковичийг сонголт хийж чадахгүй ацан шалаанд суух зуурхэт үндсэрхэг үзэлтнүүд нь Оросыг эсэргүүцэж, Европыг дэмжсэн “Майдан хувьсгал” гэгчийг хийж төр эргүүлсэн. Улмаар Украйнд хөл толгой нь олдохгүй бужигнах зуур Оросууд Хар тэнгисийг хянадаг хамгийн том тэнгисийн цэргийн баазаа алдахгүйн тулд Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн. Үүний дараа Украйны шинэ эзэд болсон хэт үндсэрхэг үзэлтнүүд үнэн голоосоо үзэн яддаг Оросынхоо батлан хамгаалах чадварыг сулруулах, хоёрдугаарт Америк ба Европын холбооны спонсорууддаа таалагдахын тулд Орост бүх төрлийн нисдэг тэрэг, усан онгоцны хөдөлгүүр, сэлбэг нийлүүлэхийг хориглож орхисон..

Гэтэл “Мотор- Сич” Орост зөвхөн нисдэг тэрэгний хөдөлгүүр гэхэд л таван жилийн хугацаанд 1,5 тэрбум доллароор нийлүүлэх гэрээтэй ажиллаж байжээ. Ингээд Орос руу юу ч нийлүүлж болохгүй болмогц “Мотор- Сич”-ийн үйлдвэрлэл даруй 40 хувиар унаж, дампуурлын ирмэг дээр ирснээр хамаг асуудал эхэлжээ.

Хятадын хөрөнгө оруулалт

Хүнд байдалд орсон компанид Хятадын бизнесменүүд гэнэт хөрөнгө оруулж эхэлжээ. Тухайлбал, 2016 онд “Beijing Xinwei Technology Group” –ийн охин компани болох “Beijing Skyrizon Aviation Industry” компани 100 сая долларын зээл олгох гэрээ байгуулж. Араас нь Хятадын бусад компаниуд ч орж ирснээр 2018 он гэхэд Хятадын таван компани, нэг хувь хүн “Мотор- Сич” компанийн хувьцааны 56 хувийг эзэмших болжээ. Өөрөөр хэлбэл хяналтын багцыг гартаа оруулж, компанийн эзэд болсон.

Олон арван тэрбум долларын тоног төхөөрөмжтэй, бүр ч үнэтэй технологи агуулсан компанийг 100- хан сая доллароор худалдаж авна гэдэг тун муугүй амжилт гэж санхүүгийн бүх шинжээчид санал нийлсэн байна.

Америкийн оролцоо

Удалгүй Хятадын хөрөнгө оруулагчид нь “Мотор-Сич”-ийн салбарыг Хятадын нутагт байгуулах төлөвлөгөөтэй, түүн рүүгээ Украйн дах үйлдвэрээс тоног төхөөрөмж зэргийг шилжүүлэх гэж байгаа тухай яригдаад ирж. Яг энэ үеэс Америкийн шинжээчид “Мотор-Сич”-ийг Хятадад өгч болохгүй гэдгийг эрх баригчдадаа анхааруулжээ. Учир нь, Хятад нь байлдааны онгоц, нисдэг тэрэгний хөдөлгүүрийн үйлдвэрлэлээр АНУ, өрнөдийн орнуудаас багаар бодож 20 жилийн хоцрогдолтой. Хэрэв Украйны хөдөлгүүрийн үйлдвэрийг технологийнх нь хамт нутаг руугаа зөөгөөд авбал үндсэндээ Оросын түвшинд хөдөлгүүр хийдэг болж, түвшин ахих төдийгүй маш богино хугацаанд 20 жилийн хоцрогдлоо арилгана гэж тооцсон байна.

Иймд АНУ нь өөрсдөд нь хязгааргүй үнэнч Украйны Засгийн газар дарамт шахалт үзүүлж эхэлжээ. Удалгүй Украйны Аюулгүй байдлын алба нь Хятадын компаниуд “Мотор Сич”-ийн 56 хувийг худалдаж авсан явдлыг хууль бус гэж үзээд шүүхэд хандахад шүүх нь 56 хувийн хувьцааг хураан авсан байна.

Оросын оролцоо

Энэ зуур Орос нь технологийн хувьд их гүрэн хэвээр гэдгээ харуулж өөрийн нутаг дээрээ нисдэг тэрэг, усан онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрлэлийг эхлүүлж чаджээ. Ингэснээр Хятадын компани “Мотор Сич”-ийг өөрийн болговол Оросууд дахин хөдөлгүүр худалдаж авна гэж найдалтгүй боллоо гэсэн үг юм. Ингээд үндсэн худалдан авагчаа нэг мөр алдсан үйлдвэрээ яаж ч аврах боломжгүй болж орхив.

Ээдрээ

Ийм нөхцөлд Хятадын хөрөнгө оруулагчид ба Украйны эрх баригчид асуудлыг эвээр шийдэх гэж нэг хэсэг үзжээ. “Beijing Skyrizon”, “DCH” гэсэн компаниуд нь “Мотор-Сич”-ийн хяналтын багцыг худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Украйны Монополийн эсрэг хороонд хандсан ч Украйны шүүх хүсэлтийг авч хэлэлцэхээс татгалзаж, асуудал жингүйдлийн байдалтай болсон. Хятадын талаас хөрөнгө оруулагчдаа хамгаалахын тулд янз бүрээр сануулга өгсөн ч тухай бүрд АНУ нь Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөхөө явуулах гэх мэтээр дарамт шахалт үзүүлсээр хятадууд асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлж чадаагүй.

Зеленский Ерөнхийлөгч болсноор асуудал шийдэгдэх байх гэсэн ч Америкийн хүчтэй шахалтад орсон болохоор бас л яаж ч чадаагүй.

Ийм нөхцөлд Хятадын хөрөнгө оруулагчид олон улсын хууль зүйн гурван ч компани хөлсөлж аваад олон улсын арбитрын шүүхэд хандсан байна. Энэ тухайгаа тэд арванхоёрдугаар сарын 5-нд Украйны Засгийн газарт дуулгажээ.

Украйн ба БНХАУ –ын Засгийн газрууд хоорондоо хөрөнгө оруулалтаа харилцан хамгаалах ба дэмжих тухай гэрээ байгуулчихсан болохоор одоо Украйны ЗГ тун хүнд байдалд ороод байна.

Ингэснээр Украйн улс, “Мотор Сич” компани нь их гүрнүүд хоорондын хүчтэй өрсөлдөөний золиос, хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага болж хувирчээ.

Нэг талаас Хятадад найр тавиад “Мотор Сич”-ээ өгвөл Зөвлөлтийн үеэс хуримтлагдсан оюуны асар их өмчөө яах ийхийн зуургүй Хятадад бараг зүгээр алдана. Үүнийг дагаад АНУ гэдэг том эзэн нь үгэнд орсонгүй гэж уурлаад зээл тусламж энэ тэрийг нь боох нь гарцаагүй. Гэтэл 100 саяыг нь аваад хэрэглэчихсэн болохоор хөрөнгө оруулагчийнхаа алдагдлыг нөхөх ёстой байдаг.

Нөгөө талаас АНУ-ын аясаар явах гэхээр найдваргүй хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалдаггүй гэсэн муу нэртэй болох нь санхүү, эдийн засгийн хүнд байдалд байгаа улсад яав ч сайнаар тусахгүй. АНУ өөрсдийн үйлдвэрлэгчийг дэмжих тул “Мотор-Сич”-д хөрөнгө оруулах, бүтээгдэхүүнийг нь худалдан авах ямар ч сонирхолгүй. Эргэж буцаад Оростойгоо найзалъя гэвэл Крымийн асуудал, Донбассын иргэний дайн дуусах хүртэл хүлээх хэрэгтэй. Ер нь оросуудад энэ үйлдвэр хэрэггүй болсон.

Оросын хувьд нэгэнт шаардлагатай хөдөлгүүрүүдийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн тул “Мотор-Сич”-ийг эргэн сэргээж, хүчтэй өрсөлдөгч гарч ирээсэй гэж огт хүсэхгүй байгаа нь мэдээж. Тэгээд ч аргагүй байдалд орсон “Мотор- Сич” нь сүүлийн үед Оросоос нисдэг тэрэг худалдан авсан улс орнуудад Оросоос хавьгүй хямд үнээр засвар үйлчилгээ санал болгож, Оросын компаниудын орлогыг хороох гэж оролдох болжээ.

Жишээлбэл, хамгийн сүүлд гэхэд “Мотор- Сич” нь Афганистаны нисэх хүчний зэвсэглэлд байдаг хоёр нисдэг тэргэнд засвар хийх гэрээг Оросоос хавьгүй хямд засвар хийх амлалт өгч амдан авах оролдлого хийсэн тухай Хятадын “Sohu” сайт мэдээлсэн байна. Афганистанд америкчууд Оросоос худалдан авч өгсөн Ми-17В-5 нисдэг тэрэг дээр өөрийнх нь хөдөлгүүр байгаа гэдгээр“Мотор- Сич”  түрээ барьж байгаа юм байна. Хятадын сайт энэ талаар тайлбар өгөхдөө “ОХУ-ын нисдэг тэрэгний бизнесийн нураах гэсэн Киевийн оролдлого нь Мотор Сич”-ийг дампуурлаас аварч чадахгүй” гэсэн байна.

Хэтийн төлөв

Ийнхүү их гүрнүүд хоорондын тэмцэл, өгсөн болгоныг үмхдэг харалган байдал, уриа лозунгаас цаашгүй хэт үндсэрхэг үзэлтнүүдийн “ачаар” олон арван жилийн түүхтэй, дэлхийд тэргүүлэгчдийн нэг байсан үйлдвэр өнгөрсөн үед үлдэж, бэлтгэгдсэн өндөр түвшний олон мянган инженер, ажилчид ажилгүй болж, Украйн улсын эдийн засгийн том салбар үндсэндээ устаж таарч байна. Үүний дээр нэмээд арбитрын шүүх Хятадын хөрөнгө оруулагчдын нэхэмжлээд байгаа 3,2 тэрбумын өгөх ёстой гэж үзвэл Киев юугаараа төлөх нь ойлгомжгүй байна. Шүүх хүсэлтийг нь ёсоор болговол Хятадын хөрөнгө оруулагчид хилийн чанад дах Украйны өмч хөрөнгийг хурааж алдагдлыг нь нөхөхийг шаардаж эхлэх бололтой..


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 8 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 8 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 9 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 10 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 11 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 11 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 11 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 11 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 12 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 12 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 13 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 13 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 15 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 16 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 16 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 16 цагийн өмнө