Засгийн газраас Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хэвийн ажиллах юм. Харин эдгээр байгууллагын ажилчид автомашиндаа QR код ашиглах юм байна. Хөл хорионы үед хүүхэд хамгааллын байгууллага болон зөвшөөрөлтэй таксиг бүртгэлжүүлнэ.Харин хүргэлтийн үйл ажиллагааг эрсдэлтэй гэж үзсэн учир үйл ажиллагааг нь хязгаарлажээ.