БНХАУ эрчим хүчний нүүрсний гачигдалд оржээ

О.Шүрэнцэцэг
2020/12/22

БНХАУ нь Австралиас нүүрс импортлохоо зогсоосонтой холбоотойгоор эрчим хүчний нүүрсний гачигдалд орж, олон хотын дулааны станцууд хэмнэлтийн горимд шилжиж, цахилгааны хязгаарлалт хийж байгаа тухай “Financial Times” мэдээлсэн байна.

 “China Huadian Corporation” эрчим хүчний компанийн нэг захирал нь “Financial Times”-д ярихдаа “Эрчим хүчний салбарт тогтсон байдлыг өөрчлөхийн тулд импортыг хязгаарлахад л хангалттай байсан. Орон нутгийн олон үйлдвэр, цахилгаан станцууд хангалттай өндөр илчлэг бүхий Австралийн нүүрснээс хамааралтай. Тиймээс одоо түүнээ орлуулах нүүрс хайж асуудалд ороод байна” гэжээ. 

 Тухайлбал, Хунань мужийн удирдлага нь цахилгаан хэмнэх үүднээс шөнөдөө гудамж талбайн гэрэлтүүлгийг унтрааж байхаар шийдсэн. Чанша хотын өндөр барилгууд цахилгаан хэмнэхийн тулд цахилгаан шатнуудаас түр зогсоох хүртэл арга хэмжээ авснаар оффисын олон мянган ажилтнууд ажилдаа очихын тулд дээд давхрууд руу шатаар өгссөн юм байна.

 Консалтингийн “SunSirs” компаниас мэдээлж буйгаар БНХАУ-ын түүхий эдийн толгой боомт Циньхуандао дах эрчим хүчний нүүрсний нөөц нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод хэмжээнд хүрсэн төдийгүй, орон нутаг дах эрчим хүчний нүүрсний үнэ Австралийн нүүрсийг хорихын өмнөх үеийнхээс 60 хувиар өсөөд байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 12 минутын өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 23 минутын өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 30 минутын өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 52 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 2 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 17 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 22 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 22 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна Өчигдөр
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр