Хятадын нисэх онгоц тээгч Тайваний хоолойгоор гарав

О.Шүрэнцэцэг
2020/12/23

БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Шаньдун” нисэх онгоц тээгч нь Өмнөд Хятадын тэнгист хээрийн сургууль хийхээр хөдлөхдөө Тайваний хоолойгоор дамжин гарсан тухай “Жэнминь жибао” мэдээлсэн байна. 

 Хятадын Тэнгисийн цэргийн төлөөлөгч Лю Вэньшэниймэдэгдсэнээр нисэх онгоц тээгчээр удирдуулсан байлдааны усан онгоцнуудын бүлэглэл ингэж аялсан нь жилийн өмнө батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ердийн зүйл юм байна. Цаашдаа хээрийн сургууль хийх шаардлагаас хамаараад ийм аяллыг үргэлжлүүлэн хийнэ гэжээ. Мөн “Шаньдун” нисэх онгоц тээгчийг зэвсэглэлд авснаас хойш ганцхан жил болж байгаа ч түүгээр удирдуулсан бүлэглэлийн байлдах чадвар ихээхэн нэмэгдсэн гэсэн байна. Хээрийн сургуулийн явцад нисэх онгоц тээгчийн тавцан дээрээс хөөрөх ба газардах, байлдааны зэвсгийн практик хэрэглээг шалгасан аж.

 Тайваний буюу Формозын хоолой нь Өмнөд Хятадын тэнгисийг Зүүн Хятадын тэнгистэй холбож, Тайваньарлыг эх газрын Хятадаас зааглаж байдаг. Тайванийхоолой нь 400 км урт, 130-180 км өргөнтэй. Тайван арлыг БНХАУ улс нь өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд нэгтгэх гэж янз бүрийн арга хэрэглэдэг. Харин Тайвань нь бие даасан тусгаар улс гэж хүлээн бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг чармайдаг. 

 

“Шаньдун” нисэх онгоц тээгч нь БНХАУ-ын өөрийн хүчээр барьж бүтээсэн анхны нисэх онгоц тээгч юм. “Шаньдун” нь 70 мянган тонн усан түрцтэй, 315 м урт, 75 м өргөн, цагт 57 км туулж хурдлах чадвартай бөгөөд 40 ширхэг сөнөөгч онгоц, нисдэг тэрэг тээвэрлэх ч


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 7 минутын өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 18 минутын өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 25 минутын өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 47 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 2 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 17 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 21 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 22 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна Өчигдөр
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр