Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын захирамжаар ХӨСҮТ-д шалгалт хийсэн. Шалгалтаар ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа, менежменттэй холбоотой олон зөрчил илэрсэн байна. Тиймээс ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахын тулд тус эмнэлгийн удирдлагуудыг өөрчилж магадгүй байгаа аж. Яг одоогийн байдлаар Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гараагүй ч хариуцлагын асуудал албаныхан дунд яригдаад эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна