Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Баривчлах 111-р төвийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Лхагважав нь Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял сонслоо. Тэрбээр доод талын албан тушаалтан болох эмэгтэй ажилтан Ө-г хүчиндсэн нь шүүхээр тогтоогджээ. Хэрэг явдал 2019 онд гарсан бөгөөд Б.Лхагважав нь тэтгэвэртээ гарчээ. Мөн хохирогч эмэгтэй Ө нь мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гарсан байна.
Шүүх хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд болсон бөгөөд энэ мэдээллийг хуулийнхан өндөр хэмжээнд нууцалж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна