Үл хөдлөх хөрөнгийн 676 объектын эзэн, дүүргийн экс даргад 20 жилийн ял оноож магадгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/24

Гарчиг хэдий “дотно” санагдавч энэ хэрэг Монголд биш хойд хөршид маань болж байгаа юм. Москва мужийн Серпуховын дүүргийн даргаар 15 жил ажиллаж байгаад баривчлагдсан Александр Шестун гэгч этгээдийн авлига, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг Орос улс тэр чигээрээ анхааралтай ажиглаж байна гэвэл ер хэтрүүлэг болохгүй.

Энэ хэргээр эрх баригчид авлигач нартай албан тушаал, нэр нөлөөг үр харгалзан тэмцэж, завшсан бүгдийг буцааж байгаа гэдгээ эгэл жирийн сая сая иргэд, гадаадын улс орнуудад харуулж байгаа юм. Ийм ч учраас энэ хэргийн талаар Оросын холбооны сувгууд, том портал сайтууд нь бүгд мэдээлсэн байна.

Хэргийн эзэн Александр Шестун гэж хэн бэ? Энэ хүн бол Москва мужийн Серпухов дүүргийг 2003-2018 онуудад захирч, эзэн сууж байсан хүн. Тэрээр 15 жилийн турш Москва мужийн жижигхэн ч гэлээ тун боломжийн байршилтай дүүргийн “эзэн хаанаар” залрахдаа хамсаатнуудынхаа нэр дээр 47 хуурамч компани байгуулж, дүүргийн мэдлийн газрыг олон арав дахин хямдаар аваад дамлан зарж баяжсан байна. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр Шестун нь долларын тэрбумтан болсон байжээ.

Мань эрийг Оросын хууль сахиулагчид 2018 онд дүүргийн мэдлийн газрыг хууль бусаар хувийн компанид зүгээр өгсөн хэргээр анх саатуулсан. Улмаар мөрдөн байцаалтын явцад Александ Шестун нь хамсаатнуудынхаа нэр дээр 106 үл хөдлөх объект, 642 газрын эдлэн бүртгүүлэн “нууц эзэн” хийж байсныг тогтоосон тухайгаа Оросын Ерөнхий прокурорын албанаас мэдээлсэн нь маш их дуулиан тарьсан. Удалгүй мөрдөн байцаах албаны танилцуулсны дагуу шүүхийн шийдвэрээр Шестун болон хамсаатнуудынх нь нэр дээр байсан 10 тэрбум гаруй рублийн 100 гаруй үл хөдлөх объект, 22 машин, асар их үнэт эдлэл, ангийн буунууд зэргийг нь улсын мэдэлд хураан авсан байна.

Үүний дараагаар ахин мөрдөн байцаалтын явцад Шестун нь хамсаатнуудынхаа нэр бүртгүүлсэн газрын эдлэнгийн тоо 780 гарсан, тэдгээрийн нийт талбай нь 3 сая 64 мянга 869 мянган м2. хүрч байсныг тогтоосон тухай мэдээлж байжээ. Одоо хураагдалгүй үлдсэн 2 сая м2 талбайг улсын мэдэлд хураах тухай яригдаж байгаа юм байна. Ингээд зогсохгүй Шестуновын эзэн суух үеийн хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул Серпухово дүүргийг 2018 онд татан буулгаж, Москва мужийн мэдлээс гаргаж,  тусад нь Серпухово хотын тойргийг бий болгосон байна.

Улсын яллагч нь асар их хөрөнгө завшсан Шестунд 20 жил хорих ял оноох төлөвлөсөн. Шүүхээс Шестуныг түүнд тулгасан ялд буруутай гэж үзэн ялын тогтоолыг уншиж эхэлсэн байна.

Энэ хооронд Шестун зүгээр суусангүй Кремлийн  бодлогыг шүүмжилсэн, ардчиллын төлөө тэмцсэн учраас Кремлийн заавраар Холбооны аюулгүй байдлын албаны чекистүүд хууль бусаар мөрдөн хавчиж, шоронд хорьж, албан тушаалаас нь хууль бусаар буулгалаа гэж мэдэгдсэн. Мөн мөрдөн байцаалтын үеэр гадуур байцаагдах боломж олгосонгүй гэж өлсгөлөн зарлаж, Европын хүний эрхийн шүүх, Ерөнхийлөгч Путинд хүртэл хандаж, сөрөг хүчний бүх сайтуудаар мэдэгдэл гарган “Серпухов дүүргийн бүх газрыг зарахад 100 мянган доллар ч хүрэхгүй” гээд, дүүргийн даргаар сонгогдохоос өмнө долларын саятан болсон гэж мэдэгдэж, тэр өмчийг нь хураах ёсгүй гэсэн ч тусыг олсонгүй бололтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 8 минутын өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 19 минутын өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 26 минутын өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 47 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 2 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 17 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 21 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 22 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна Өчигдөр
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр