Хятад, Оросын зэвсэгт хүчин хамтарсан ажиллагаа явуулсанд Япон түгшиж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/24

Арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ ба БНХАУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Японы тэнгисийн орчим хамтарсан эргүүл хийж ниссэнд Японы Засгийн газар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като нь “...Хятадын дөрөв, Оросын хоёр бөмбөгдөгч Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгисийн дээгүүр хамтарсан нислэг хийсэн. Үүнтэй холбоотойгоор Японы өөрийгөө хамгаалах хүчний нисэх хүчний сөнөөгч онгоцнуудыг яаралтай агаарт хөөргөсөн болно. Бид энэ талаар Орос ба Хятадаас ямар ч урьдчилсан анхааруулга хүлээж аваагүй. Үүнтэй холбоотойгоор манай улс нь дипломат шугамаараа Орос ба Хятадын талд зовниж байгаагаа мэдэгдсэн болно” гэжээ.

Оросын Батлан хамгаалах яам нь хоёр улсын нисэх онгоцнууд олон улсын нислэгийн дүрмийн дагуу нислэг үйлдэж, нэг ч зөрчил гаргаагүй гэсэн тайлбар өгсөн байна.

 

Sankei Shimbun” сонин энэ талаар мэдээлэхдээ Орос ба Хятадын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүст орж ирсэн. Иймд Өмнөд Солонгос нь Японтой адилаар сөнөөгч онгоцоо агаартаа хөөргөж болох байсан ч Хятадын тал нислэгийн талаар урьдчилан мэдэгдсэн байсан тул хөөргөөгүй гэж тайлбарлажээ. Харин ОХУ нь Өмнөд Солонгосыг “агаарын довтолгооноос хамгаалах хүчний ялган таних бүс” гэгчийг 2013 онд дур мэдэн байгуулсан учир түүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй, энэ бүст нэвтрэх талаар Өмнөд Солонгост урьдчилан мэдээлдэггүй юм байна.

 

Сүүлийн үед ОХУ ба БНХАУ улсын цэргийн хамтын ажиллагаа эрчимжиж байгаад Япон ихээхэн сэтгэл түгшиж байна. Хятад нь Оросын хээрийн сургуульд оролцож, Орос нь пуужингийн довтолгооныг эрт илрүүлсэн систем байгуулахад нь Хятадад тусалж байна. Ийм замаар Орос, Хятад хоёр нь Өмнөд Солонгос ба Японд байрласан АНУ-ын цэргийн баазуудын боломжийг судалж байна гэж үзэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 43 минутын өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 54 минутын өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 1 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 2 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 2 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 18 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 22 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 23 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна Өчигдөр
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр