​ Японд шувууны ханиад илэрч олон сая тахиаг устгалд оруулна

О.Шүрэнцэцэг
2020/12/25

Японы Тиба мужид шувууны томууны дэгдэлд бүртгэгдсэн тул олон сая тахиад устгалд оруулахаар болсон тухайн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Тус мужийн Исуми хот дах тахианы аж ахуйгаас гоц халдварт өвчний голомтыг илрүүлжээ. Ингэснээр Японд шувууны ханиад бүртгэгдсэн мужийн тоо 13 болжээ. Ханиад илэрсэн газрыг хүрээлсэн 3 км-ийн дотор хөл хорио зарлаж, тахиа болон өндөг тээвэрлэхийг хориглосон бол 10 км-ийн тойргоос тахиаг гаргахыг хориглосон байна. Халдварын голомтод олон сая тахиаг устгалд оруулахаар болсон аж. 

Үүний өмнө шувууны ханиад илэрсэн Сига мужийн шувууны аж ахуй дээр мөн л 3 км-ийн бүс дотор карантин зарлаад байсан юм.

Түүнчлэн H5N8 вирусээр үүсгэсэн шувууны ханиадны тохиолдлууд Саудын Арави, Вьетнам, Францидбүртгэгдсэн. Саудын Аравид энэ өвчний улмаас 20 мянга гаруй тахиа үхсэн бол Вьетнамд 2,2 мянга үхжээ.

Шувууны ханиадны эсрэг эмчилгээ байдаггүй, зөвхөн урьдчилан сэргийлэх боломжтой байдаг тул илэрсэн тохиолдолд газар авахаас сэргийлж тухайн заасан бүс доторх бүх тахиануудыг устгалд оруулах арга хэмжээ авдаг. Тухайлбал, 2003 онд дэгдсэн H5N1 вирусээр үүсгэгдсэн шувууны ханиадны тархалтыг зогсоохын тулд дэлхий даяар 200 сая тахиаг устгалд оруулж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 50 минутын өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 1 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 2 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 2 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 18 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 22 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 23 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна Өчигдөр
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр