СОГТУУ ТҮШЭЭД


Гариг андуурчихсан юм шиг ааш аяг, байр байдал гаргадаг нөхдүүд УИХ-д байх юм. Ер нь хууль тогтоох дээд байгууллага гэж ямар учиртай газар болохыг, УИХ-ын гишүүн хүн ёс зүйн хувьд ямар байх ёстойг мэдэхгүй, тэр талаар үнэр ч үгүй юм уу гэмээр нөхдүүд цөөнгүй байна. Нэг л их чухал дүр эсгэж, хууль бичдэг хүмүүс болж томордог ч, угтаа бол удирдлага дахь хүмүүсээрээ бичүүлэхийг нь бичүүлж, урдаа барихыг нь өөрсдөө барьж гардаг тийм л хүмүүст өөрсдийнхөө эрхээ өгөөд нэгэнт явуулсан хойно халаглаад хэцүү л байна. Гэлээ гэхдээ тэднээс ёс зүйг шаардах эрх ард олонд байгаа гэдгийг мартаж болохгүй ээ. Ядаж л төрийн ордонд согтуурхаж байдагаа болимоор байгаа юм. Тиймээс согтуу түшээдийн тухай хэдэн үг хэлье.

Д.Дамба-Очир далийсан уу?

Д.Дамба-Очир гишүүн байнгын хорооны хуралдаан дээр илтэд эрүүл бус байдалтай байгаа нь сошиал орчноор нэг дуулиан тарьж байна. Лүнгийн замыг там болгосон тул там Очир хэмээн чичлүүлдэг тэрбээр согтуу Очир гэж дуудуулах нь дутаад байжээ дээ. Нэг л их шахааны эсрэг тэмцдэг хүн хэмээн өөрийгөө магтаад байсан түшээ маань төрийн ордонд ингээд далбийгаад л байж байна. Юу ч хэлэхэв дээ.

Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дахь чөлөөт цаг

Өдгөө гишүүн биш мөөг тариад сууж байгаа ч, тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа төрийн ордонд ууж идэж согтуурхсан түшээ мөн билээ. Сонгуулийн ид өрсөлдөөний үеэр тэрхүү бичлэг нь тарж цацагдсан ч, агуулга чанар нь бол Л.Эрдэнэчимэг ёс зүйн хувьд 0 тэг байгааг харуулсан гэхэд болно. Хүн ууж болно. Наргиж болно. Гэхдээ хаана гэдгээ бас мэддэг байх ёстой.

Даам гарсаар байгаад явсан "Фортуна"

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гуай ч ёстой ууж идэх, яах ийхээ шулуухан шийдээд явчихдаг нэгэн гэж байгаа. Бөө болж имиждээ өөрчлөлт хийгээд авсан түүний хэл ам нь хурдан түргэн ярьдагийг ч хэлэх үү, ууж идчихээрээ бүр яриа нь ойлгогддоггүйг нь ангийнхан нь хэлдэг л байсан. Гэвч тэгээд дархан эрхтэй түшээ маань даам гарсаар байгаад буусан даа. Хөгжлийн банкны асуудлаар шалгагдаж байгаа ч, зүрхний өвчин нь сэдрээд лав л хоригдож дийлэхгүй байгаа гэх юм билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 16 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 17 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 18 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 20 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна 2024/05/17
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17