Зүүн бүсийн үйлдвэрт агааржуулалтын ажил хийлгэнэ

О.Шүрэнцэцэг
2020/12/24

Урилга хүргүүлэх тухай

Коронавируст /COVID-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбоотойгоор улс даяар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дэх заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд тус компаниас зарлаж буй “Зүүн бүсийн үйлдвэрийн агааржуулалтын ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд дараах материалыг бүрдүүлэн үнийн саналын хамт сонирхсон аж ахуйн нэгжүүд холбогдох материалаа ирүүлнэ үү. Үүнд:

  • ААН-ийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Татварын ерөнхий газрын e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх
  • Шүүхийн тодорхойлолт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй тодорхойлолт
  • Сүүлийн 1 жил буюу 2019 оны санхүүгийн тайлан /аудитаар баталгаажуулсан байх/
  • Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн гэрээ болон хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлэх. / 2019 он /
  • Ажлын хийж гүйцэтгэх хуваарийг баталгаажуулж ирүүлэх
  • Ажлын төсөв
  • Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэлийг ирүүлэх
  • Гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан ажлыг захиалагчид хийж гүйцэтгэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлэх
  • Удирдах болон инженер, техникийн ажилчдын мэдээллийг ирүүлэх /диплом, гэрчилгээний хуулбар/

Тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд [email protected][email protected]   хаягаар тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, холбогдох материал болон техникийн тодорхойлолтыг и-мэйл хаягаар авах боломжтой.

Саналыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Таван толгой түлш ХХК, Баруун бүсийн үйлдвэрт, Худалдан авах ажиллагааны хэлтэст эх хувиар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 9906-9416, 9929-7858, 9910-6189, 9018-8188


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 43 минутын өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 54 минутын өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 1 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 2 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 2 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 18 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 22 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 23 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна Өчигдөр
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр