Ираны Натанз дах цөмийн эрчим хүчний объект дээр дөрөвдүгээр сарын 11-нд болсон ослыг Израйлын тусгай албадын төлөвлөж хэрэгжүүлсэн дайралт байсан тухай “The New York Times” мэдээлсэн байна. Дэлбэрэлтийг Ираны цөмийн эрчим хүчний газар нь цахилгаан эрчим хүч хуваарилахтай холбоотой осол гэж байсан ч удалгүй Ираны дэд Ерөнхийлөгч Али Акбар Салехи нь осол бус алан хядах ажиллагаа гэж мэдэгджээ. “The New York Times”-ын тагнуулын албан дах эх сурвалжуудын мэдээлснээр нарийн төлөвлөсөн хүчтэй дэлбэрэлт нь уран баяжуулах центрифугуудыг цахилгаанаар хангадаг сүлжээг гэмтээсэн байна. Одоо Ираны удирдлагууд цахилгааны системийг бүрэн сэргээж, ураныг урдын адил баяжуулах хүртэл хамгийн багадаа есөн сар зарцуулах шаардлагатай болсон гэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна