Мэргэжилтэй ажилтан бэлтгэх "Зөгийн үүр" хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжинэ


Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, чадваржуулах зорилгоор Хэнтий аймагт “Зөгийн Үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд “Мэргэжилтэнтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх” журмыг боловсруулах ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатараар ахлуулан салбар салбарын төлөөлөл 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Тус ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж журмыг боловсруулжээ.

Журмын хүрээнд аймгийн байнгын оршин суугч, Орон нутагтаа сүүлийн 5 жилээс дээш үр бүтээлтэй ажилласан иргэн, Төрийн албан хаагч /сахилгын шийтгэл аваагүй байх/, Оюутнуудыг /голч дүн 2,8 болон түүнээс дээш байх/, хөтөлбөрт хамруулах юм байна.

Тухайлбал, журмын хүрээнд- Орон нутагт шаардлагатай болон дутагдалтай мэргэжлээр дотоодын их дээд сургуулийн 3, 4 дүгээр курсэд суралцаж байгаа оюутнуудад тусгайлсан гэрээний үндсэн тэтгэлэг олгох,

- Орон нутагт дутагдалтай мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжил олгох коллежид хөрвөж мэргэжил эзэмших, мэргэших иргэн, ААН, байгууллагын ажилтан, төрийн албан хаагчдыг захиалгат сургалтад хамруулах,

- ААН, Байгууллага, Төрийн албан хаагчдыг богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд тэтгэлэг олгох,

- Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг чадваржуулах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг шаардлагуудыг тавьжээ.

Хөтөлбөрийн санхүүжилтийг орон нутгийн төсөв, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагын санхүүжилт, бусад эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж эх сурвалж мэдээллээ.

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх “ЗӨГИЙН ҮҮР” хөтөлбөрийн нээлт ирэх долоо хоногт болох бөгөөд, иргэдийн бүртгэлийг нээлттэйгээр зохион байгуулах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 минутын өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 минутын өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 минутын өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 1 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 2 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 2 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 21 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 21 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 23 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 23 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр