Монголын нутагт гарсан түймрийг хил даван орж ирэхээс сэргийлж, хилийн дагуу Хятадын 600 гаруй гал унтраагчид ажиллаж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр түймэр нь Өвөр Монголын Шилийн гол аймагтай залгаа Монголын нутагт өнгөрсөн ням гарагт дэгдсэн байна. Улмаар түймэр бэлчээр даган хил давж орж ирэхээс сэргийлэхийн тулд Хятадын гал унтраагчдыг хилийн зурвасын орчим татан ажиллуулсан юм байна. Одоо түймрийг цурамд нь оруулсан гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна