У.Хүрэлсүх: МҮЭХ-той цалин хөлс, нийгмийн асуудлаар хамтарч ажиллана


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. МҮЭХ-ны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

МҮЭХ-той хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаа Ерөнхийлөгч хэлэв.

1999 оноос хойш өөрчлөгдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэн батлахад МҮЭХ-ны хүчин зүтгэл их байсныг тэмдэглэв. Ирэх сарын эхээр зохион байгуулах цар тахлын эсрэг төр, хувийн хэвшлийн зөвлөгөөнд МҮЭХ оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа МҮЭХ-той нягт хамтран ажиллаж байсныг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэмдэглэлээ. Түүний дотор дөрвөн төрлийн татварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг иргэдэд ээлтэй байдлаар шийдсэнд талархаж байдгаа илэрхийлэв.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахад хүчин чармайлт гаргасныг онцоллоо. Цаашид энэ хуулийн хэрэгжилтэд анхаарах, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ одоогийнхоос дордуулахгүй батлахад анхаарахыг хүсэв.

МҮЭХ-ны төлөөлөл үндэсний бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, төрийн өмчит болон компаниуд ажилчиддаа хувьцаа эзэмшүүлдэг байх, боловсролын салбарынхны цалинг дундаж цалингийн хэмжээнд хүргэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28