Туркийн Ерөнхийлөгч АНУ тэргүүтэй 10 улсын элчин сайд нарыг эх орноосоо хөөжээ


Огцом уур уу нарийн тооцоо юу?

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хийсэн ээлжит мэдэгдэл дэлхийн хэмжээний дуулиан тариад байна. Орчин үеийн түүхэнд, ялангуяа Зөвлөлт задарснаас хойших дэлхийн түүхэнд хамгийн баян, нөлөөтэй гэгддэг улс орнуудыг Элчин сайд нарын “персона нон грата” буюу “тааламжгүй этгээд” гэж зарлан нутгаасаа хөөж байсан тохиолдол маш цөөн, бараг байхгүй гэж болно. Харин ч эдгээр баян, нөлөөтэй улс орнууд өөрсдийн Элчин сайдыг дургүйг нь хүргэсэн улс орноос татаж, хориг арга хэмжээ авахаар айлгаж дарамталж, өөрийн эрхэнд оруулж байсан уу гэвэл тийм тохиолдол харин олон.

 Гэтэл Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ГХЯ-даа 10 улс тэр дундаа, дэлхийд манлайлагч №1 улс болох АНУ-ын Элчин сайдыг персона нон грата гэж мэдэгдэх үүрэг өгсөн байна. Хамгийн сонирхолтой нь энэ тухай мэдээг чимээгүйхэн хийсэнгүй харин Эскишехир хотноо цугласан олон мянган хүний өмнө үг хэлбэхдээ зарлаж жинхэнэ дуулиан тарьсан гэж болно.

 Эскишехир хотноо болсон цуглааныг Ерөнхийлөгчийн Twitte-ээр шууд дамжуулж байсан юм. Эрдоган үг хэлэхдээ “Энэ Турк улс, гайхамшигтай Турк улс. Та нар Гадаад явдлын яаман дээр зүгээр нэг хүрч ирээд тушаал заавар өгч болохгүй. Би Гадаад явдлын яаманд заавар өгч “Эдгээр 10 улсын Элчин сайд нарыг персона нон грата гэж зарла” гэж  хэлсэн” гэжээ. Гэнэт юу болов гэж бодож болох. Хэргийн учир аравдугаар сарын 18-нд Канад, Франц, Финланд, Дани, Герман, Нидерланд, Шинэ Зеландии, Норвег, Швед, АНУ гэсэн арван улсын Элчин сайд нар нээлттэй захидал бичиж, 2017 онд төрийн эргэлт гаргахаар завдсан гэж буруутгагдан баривчлагдаад байгаа хүний эрхийг хамгаалагч, бизнесмен, хүмүүнлэгийн үйл хэргийн хандивлагч Осман Кавалыг нэн даруй суллахыг Эрдоганаас шаардсан юм.

 Энэ захидал л Эрдоганы уур хилэнг тэгтэл их хүргэсэн юм байна. Тэрээр “Кавала гэдэг хүн бол Турк дэх Соросын салбар. Эрван Элчин сайд түүнийг сулла гэж Гадаад явдлын яамнаас гуйсан байсан. Яасан ичих нүүрээ алдсан хэрэг вэ? Тэд Туркийг ойлгодог байх ёстой. Ингэж чадаагүй өдрөө тэд явах ёстой” гэжээ.

 Кавала нь Туркийн сөрөг хүчний томоохон төлөөлөгч бөгөөд анх 2013 онд Гези цэцэрлэгт хүрээлэнд болсон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан хэргээр саатуулагдсан. Гэвч 2020 оны хоёрдугаар сард шүүхээс Кавалаг буруугүй гэж үзэн суллах шийдвэр гаргасан юм. Гэвч шүүх шийдвэрээ гаргаснаас 10 минутын дараа Кавалаг 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хэргээр буруутган баривчилж, өдийг хүртэл хорьж байгаа юм.

 Гол төлөв ийм баян, нөлөөтэй улс гүрний Элчин сайд нар бүгд нийлж шаардсан тохиолдолд Орос, Хятад биш л бол дэлхийн ямар ч улс тэр гуйсан хүнийг нь сулладаг онцлогтой. Гэтэл энэ удаад Эрдоган эрс арга хэмжээ авч улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хэнд ч байсан зөвшөөрөхгүй гэдгээ мэдрүүлэхийг чармайсан бололтой. Гэхдээ 10 улс, дэлхийн хамгийн нөлөөтэй, баян 10 улсын Элчин сайдыг эх орноос хөөнө гэдэг ямар ч улстөрчийн хувьд чанга хэрэг. Иймд ажиглагчид энэ Эрдоганы энэ үйлдлийг сүүлийн үед огцом унаад байсан рейтингээ өсгөж, сонгогчдын сэтгэлийг эргүүлэх шийдэмгий алхам гэж үзжээ.

 Тэгээд ч энэ 10 улсад Туркийн гадаад худалдааны 70 хувь нь ногдож байгаа юм. Тэдэнтэй шууд түнжин хагарвал тэртээ тэргүй хүнд байдалд байгаа Туркийн эдийн засаг тэдний зүгээс авах эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ нь маш хүндрээ тусаж, улмаар унаад байсан рейтинг нь бүр алга болж магадгүй дээрээ тулах юм. Өөрөөр хэлбэл сүржин мэдэгдлийн цаана Элчин сайд нарыг хөөхгүй харин хэсэг намжирдаж байгаа үлдээнэ гэсэн үг. Үнэхээр ч “хөөгдсөн” 10 улсын Элчин сайд нарын дундаас Туркийн ГХЯ-аас “персона нон грата” болгож байгааг зарласан албан ёсны мэдэгдэл хүлээж авсан нь нэг ч үгүй байна. Ингээд зогсохгүй “хөөгдсөн” улсуудын ГХЯ нь Эрдоганы сүржин мэдэгдэлд тун хүлээцтэй хандсан. Германы ГХЯ гэхэд л Туркийн удирдагчийн нэр заасан бусад улсуудтай зөвлөлдөж байгаагаа мэдээлсэн ч эсэргүүцэл ер илэрхийлээгүй. Нидерландын ГХЯ-ын нарийн бичгийн дарга “Бид Ерөнхийлөгч Эрдоганы мэдэгдлийг хүлээж авсан. Одоогоор Турк нь Нидерландын Элчин сайдын албадан гаргаж байгаа тухай албан ёсны мэдэгдэл ирээгүй байна. Бид Туркийн ЭСЯ-аас энэ талаар мэдэгдэл ирэхийг хүлээж байна” гэсэн. Шинэ Зелаандын Гадаад хэргийн сайд Нанаия Махута нь Анкаратай тогтоосон харилцаагаа ихэд чухалчилдаг тул албан ёсны мэдэгдэл ирэх хүртэл тайлбар өгөхгүй гэсэн байна.

 Тэгэхээр Эрдоган эдгээр 10 орны Элчин сайд нарыг хөөх гэсэнгүй харин сүртэй мэдэгдэл хийж нэг талаас тэдэнд Глазгод болох Их хорийн уулзалтын өмнө цочроо өгөх, нөгөө талаас дотоод хэрэгтээ хөндлөнгийн оролцоог үл тэвчдэг жинхэнэ удирдагч гэж өөрийгөө харуулан нэлээд унаад байсан рейтингээ сэргээж авах оролдлого хийсэн байх гэдэг дээр шинжээчид санал нийлж байна. Эрдоганыг Эскишехир хотноо цуглаан дээр дуулиан мэдэгдэл хийхийн өмнө

 “Metropoll” төвөөс явуулсан судалгааны дүн гарч Эрдоганы болон түүний удирддаг эрх баригч Шударга ёс ба Хөгжлийн намын рейтинг огцом унасан болохыг харуулсан юм. Тухайлбал, олон нийтийн дунд явуулсан асуулгаар Эрдоганы дэмжлэг 40,8 хувь байсан бол түүний явуулж байгаа бодлогыг сөргөөр үнэлдэг хүмүүсийн эзлэх хувь 51,1 хувь болсон. Туркийн удирдагчийн хувьд энэ бол 19 жил төр барих хугацаанд гарсан хамгийн доод үзүүлэлт. Ингээд зогсохгүй турк иргэдийн 49,8 хувь нь одоогийн Ерөнхийлөгч 2023 оны сонгуулиар ялагдана гэдэгт итгэлтэй, ердөө 44,1 хувь нь ялна гэж боддог болохоо хэлжээ.

 Үүнтэй зэрэгцээд Эрдогын намыг сөрж байгаа сөрөг хүчнийхэн Туркийн өмнө тулгараад байгаа эдийн засгийн асуудлыг давж гарах чадвартай гэж боддог хүний тоо өссөн болох нь энэ судалгаагаар гарч ирсэн. Жишээлбэл, Туркийн сөрөг хүчний амжилтад итгэж байгаа хүний тоо 45,7 хувь болсон бол эргэлзэж байгаа нь 45,1 хувь болжээ. Харьцуулахад, 2021 оны хоёрдугаар сард болсон судалгаагаар сөрөг хүчинд 42,5 хувь нь итгэж, 48,6 хувь нь эргэлзэж абйсан юм.

 

Ийнхүү сөрөг хүчинд итгэх итгэл өсөхийг хэрээр эрх баригч Шударга ёс ба Хөгжлийн намын рейтинг унах болсон байна. Асуулгад оролцсон хүмүүсийн ердөө 40,5 хувь нь ШХН улсын өмнө тулгарсан эдийн засгийн асуудлыг давж гарна гэж үзэж байгаа бол 54,8 хувь нь эрх баригч нам бүх боломжоо шавхсан тул өөдтэй алхам хүлээхгүй байгаагаа мэдэгджээ.

 

Туркийн Парламентын сонгууль 2023 онд болох юм. Энэ удаагийн санал асуулгаар нийт оролцсон хүний 53,7 хувь нь Эрдоганы намын ялалтад итгэхгүй байгаа бол ердөө 37,8 хувь нь эрх баригч намыг ялна гэж бодож байгаа аж. Өөрөөр хэлбэл туркчуудын дийлэнх нь 19 жил үргэлжилж байгаа Эрдоганы намын ноёрхол эцэс болохыг хүлээж байна гэсэн үг.

 

Харин энэ удаад олны өмнө ямар ч хүчирхэг улс байлаа гээд айж шарвалгүй хэлэх гэснээ хэлдэг удирдагч гэдгээ харуулж чадсан учраас рейтинг нь өсөх нь гарцаагүй. Залгуулаад Глазгод болох цаг агаарын өөрчлөлтийн талаарх олон улсын уулзалтын үеэр АНУ болон бусад улсуудын удирдлагатай нүүр тулан уулзаж, санал зөрөлдөөнөө арилгаж чадвар рейтинг нь бүр ч өсөн нэмэгдэх нь мэдээж. Дашрамд сонирхуулахад, Кавалаг суллахыг шаардсан нээлттэй захидалд Их Британийн Элчин сайд гарын үсгээ зурж нэгдээгүй нь Эрдоганыг Глазгод хүлээн авахад бэлэн байсан гэсэн үг юм.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 6 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 6 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 8 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 8 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 8 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 8 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 9 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 9 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 10 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 10 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 11 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 11 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 11 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 11 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 12 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 13 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 13 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 14 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 14 цагийн өмнө