“УУР АМЬСГАЛД УХААЛАГ ХАНДЛАГЫГ МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТОЛЦООНД ТУРШИН НЭВТРҮҮЛЭХҮЙ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭ

М.Төгөлдөр
2021/11/14

ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран "Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд туршин нэвтрүүлэхүй" төслийг Дундговь аймгийн Луус, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Батсүмбэр суманд амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнг хэлэлцлээ.

Төсөл хэрэгжүүлсэн Дундговь аймгийн Луус сум нь говь цөл хээрийн бүсэд хамаардаг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум нь уламжлалт мал аж ахуй зонхилдог, Төв аймгийн Батсүмбэр суманд эрчимжсэн мал аж ахуйг эрхэлдэг гээд тус бүрийн ялгаатай.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх: Мал аж ахуйн үйлдвэрлэлд ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх ажлыг туршин үр дүнд хүрсэн

-Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой байдлыг хангахад уур амьсгалын өөрчлөлтийг ухаалаг байдлаар харах ёстой. Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд малчдыг сургах хэрэгтэй. Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулах чиглэлээр хэд хэдэн үр дүнтэй ажил хийсэн. Тухайлбал, Дундговь аймагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулах, отор нүүдлийг багасгах, орон нутагтаа тав тухай амьдрах чиглэлд олон төрлийн судалгаа хийсэн.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв: Хивэгч мал чанар муутай тэжээл идсэнээр метаны ялгарлыг нэмэгдүүлдэг

-Уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуй гэдэг нь үндсэн гурван тулгуур ойлголттой. Нэгдүгээрт, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашигтай ажиллах, хоёрт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг нэмэгдүүлэх, гуравт, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах буюу хүлэмжийн хийн ялгарлыг багасгах юм.

Судалгаагаар Монгол Улсад мал аж ахуйн үйлдвэрлэл болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан бодлогын баримт бичгүүдийн уялдаа нийцэл байхгүй, шийдлүүдийг 50-60 хувьтай тусгасан бодлогын баримт бичиг огт байдаггүй гэсэн дүгнэлт гарсан.

Төслийн үр дүнд хүлэмжийн хийн ялгарал багатайгаар малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх шийдлүүдийг тодорхойлсон. Тодруулбал, хивэгч мал чанар муутай тэжээл идсэнээр метаны ялгарлыг нэмэгдүүлдэг. Чанартай тэжээлээр тэжээвэл ялгарлыг бууруулах боломж байдаг учир 2 га талбайг тэжээл тариалах зориулалтаар ялзарч муудахгүй шонгоор хашиж, тэжээл тарих арга техникийг малчдад зааж өгсөн. Мөн сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергиэр ажилладаг, 2.5 киловаттын хүчин чадалтай, секундэд 6 литрийн урсацтай /жирийн худаг секундэд 2 литрийн урсацтай байдаг/ худаг байгуулсан. Энэ худаг нь тэжээл тариалсан талбайгаа услах зориулалттай.

Мөн малчдыг чадваржуулах зорилгоор Завхан аймгийн 5 сумын нийт 19 сургагч багшийг малчны хотонд бэлтгэж өгсөн. Малчдад хэрэгцээтэй дэлгэрэнгүй агуулга бүхий лавлагаа, мэдээллийн ном гаргасан.

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал: Цаашид бид бэлчээрийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана

-Энэ төсөлд Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн 10 гаруй малчин өрхийг хоршуулах хэлбэрээр хамруулсан. Төслийн хүрээнд олон наст бэлчээрийн ургамал тариалах талбайг хашиж, бэлчээрийн ургамал тариалах, хадгалах арга зүйн сургалт зохион байгуулж, нарны эрчим хүчээр ажилладаг худгийг шийдэж өгсөн. Гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалд ухаалаг хандлагыг төлөвшүүлэх, малын гаралтай хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилготой гэдгээрээ энэ төсөл цагаа олсон, ач холбогдол сайтай юм.

Дундговь аймгийн хувьд говь хээр, цөлөрхөг, шуурганд өртөмтгий, эмзэг хөрстэй. 2021 оны 3-р сарын 14-ний гамшигт үзэгдлийн үеэр салхи 40 метр секунд хүрснээс болж хөрс эвдэрч гэмтэн, төрөл зүйлийн ургамал нэлээн сүйдсэн. Тийм учраас энэхүү төслийн санхүүжилтээр гамшигт үзэгдлийн дараах бэлчээрийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлт, төрөл зүйлийн ургамал, элсний нүүдэл, цөлжилт, уст цэг гээд томоохон хэмжээний цогц судалгааг Дундговь аймгийн 15 сумын 150 цэгт ХААИС-ийн Агро экологийн сургууль хийсэн. Энэ судалгаанд үндэслээд бид цаашид бэлчээрийн менежментээ сайжруулах чиглэлд төвлөрөн ажиллана.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20